Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай алдартнууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

2012-12-25
0
ЖИРГЭХ
Удахгүй шинэ жилийн баяр болж он солигдох гэж байна. Айл өрх, албан байгууллагууд аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлсэн энэ цагт 24tsag.mn олны танил хүмүүс шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэж, шинэ оноо яаж угтах гэж буйг нь сонирхлоо.
Удахгүй шинэ жилийн баяр болж он солигдох гэж байна. Айл өрх, албан байгууллагууд аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлсэн энэ цагт 24tsag.mn олны танил хүмүүс шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэж, шинэ оноо яаж угтах гэж буйг нь сонирхлоо.

шинэ жил-Яруу найрагч Б.Галсансүх: Шинэ он гараад л миний төрсөн өдрийн баяр болдог

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Та шинэ оноо хаана, хэрхэн угтдаг вэ?

-Яруу найрагч бид чинь шинэ жилийн баярыг нийлж нэг их тэмдэглээд байдаггүй юм. Харин сap шинийн болон үндэсний их баяр наадмыг өргөн тэмдэглэдэг дээ.

-Нэгдүгээр сарын 1-нд таны төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг вэ?

-Яг тийм. Миний төрсөн өдөр нэгдүгээр сарын 1-нд болдог болохоор яах аргагүй өргөн тэмдэглэхийг хичээдэг. Нэг ёсондоо 31-нд нь гэр бүлийхэнтэйгээ шинэ оноо угтаж дуусав уу үгүй юу, миний баяр эхэлдэг гэсэн үг. Манайд найзууд маань ирдэг. Тэгэхээр төрсөн өдөр болоод ч байгаа юм шиг, шинэ жил болоод ч байгаа юм шиг бужигнаан болдог. Эхнэр маань “Чи гоё өдөр төрсөн азтай юм аа” гэдэг. Тэгэхээр нь би “Гоёор зогсохгүй санхүүд хэмнэлттэй байгаа биз дээ” гэдэг юм. Үнэн л байгаа биз дээ. Санхүүгээр тааруу хүний хувьд шинэ жилийнхээ баярын ширээг жаахан сэргээгээд л болоо. Хүүхдүүд өсөхөөр лүд юм аа гэдэг шиг гурван хүү маань оргилуун дарсаа буудуулмагцаа Сүхбаатарын талбай явъя гээд байдаг юм. Ээж нь даарна гээд хориглодог.


шинэ жилЖүжигчин Р.Анхням: Он солигдох мөчид гэртээ байхыг илүүд үздэг

-Та хүүхэд байхдаа шинэ жилийн баяраа яаж тэмдэглэдэг байсан вэ?


-Хүүхэд байхад сүлд мод засна гэдэг хамгийн гоё ажил байдаг байлаа. 12 дугаар cap гарангуут л ёолкоо чимье гээд эмээ, өвөө, ээж гурвыг шалаад суучихдаг байж билээ. Манай сүлд модны тоглоомууд их гоё. Бүр ээжийн ах, эгч нарыг нялх байхаас нь эхлээд намайг төрснөөс хойш хүртэл үе үеийн шинэ тоглоомуудаар сэлбэгдэж, их гамтай хадгалсан гоё, үнэт тоглоомтой. Ер нь тоглоом бүр өөрийн гэсэн түүхтэй. Сүлд модоо чимэглэх зуураа өвөө, эмээ хоёр түүхийг нь ярьж өгдөг байсан. Тэгээд орой бүр ёолкныхоо гэрлийг асаагаад, унтах хүртлээ харж хэвтэнэ. Тэр тоглоомууд маань надад маань өвлөгдөж үлдсэн. Тоглоомуудаа гаргаж харах бүрт өвөө, эмээтэйгээ хамт байгаа юм шиг, нэг л сайхан, дотно санагддаг юм.

-Шинэ жилийн баяр гэхэд таны санаанд хамгийн түрүүнд юу ордог вэ?


-Шинэ жил дөхөөд ирэхээр хүмүүс их баяр хөөртэй болоод байх шиг санагддаг. Гудамж бүхэн шинэ жилийн чимгээ зүүгээд, телевизийн суваг бүрээр шинэ он, шинэ жилтэй холбоотой кино, нэвтрүүлгүүд гараад л... Ер нь бүх зүйл гэрэлтээд их сайхан болчихдог.

-Таны шинэ жилийн баяраар авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?


-Шинэ жилээр авсан бэлэг бүхэн хамгийн сайхан.

-Энэ жил шинэ оноо хаана угтах вэ?


-Энэ жил шинэ оноо гэртээ, гэр бүлийхэнтэйгээ угтана. Ер нь жил бүр он солигдох мөчид гэртээ байхыг илүүд үздэг.


Бат-эрдэнэУИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэнэ: Хүүхдүүдийнхээ сурсан дуу, шүлгийг сонсоод л шинэ оноо угтдаг

-Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ. Гэр бүлийнхэнтэй шинэ оноо гаргаж амждаг уу?
 

-Би олон хүүхэдтэй шүү дээ. Шинэ оноо гэртээ гэр бүлийнхэнтэйгээ л угтдаг. Гэр бүлээрээ тойрч сууж байгаад өнгөрсөн жил юу хийж бүтээсэн, ямар хөгжилтэй зүйл тохиолдсон гээд л ярина шүү дээ. Мөн хүүхдүүдийнхээ сурсан дуу, шүлгийг сонсож хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг. Ямар ч ажилтай байсан гэртээ амжиж харьж шинэ оноо угтахыг боддог.
 
-Шинэ жилийн хүлээн авалтын урилгууд хэр ирж байна вэ?. Оролцох зав гаргаж чадаж байна уу?
 
-Урилга ирж байгаа. Гэхдээ ажил ихтэй учраас ажлынхаа бололцоог харж байж л оролцоно.
 
-Шинэ жилийнхээ гоёлыг бэлтгэж байна уу?

 
-Эрэгтэй хүмүүс чинь амар шүү дээ. Мэдээж сайхан зангиа, костюм чухал.


шинэ жилМУГЖ, дуучин Б.Сарантуяа: Шинэ жилийг энэ удаа  Сөүлд угтахаар шийдсэн.


-"Шинэ жил" таны хувьд?


 -Он солигдох мөч яах аргагүй хүний амьдралын түүхэн мөч л дөө. Хуучин ондоо хийж бүтээсэн ажил , хөдөлмөрөө дүгнэж, шинэ оныхоо өнгийг  тодорхойлдог. Шинэ жил миний хүсэн хүлээдэг баяруудын нэг. Бусдын жишгээр он солигдох мөчид гэртээ байж, найз нөхдийгөө урьж сайхан тэмдэглэдэг. Би ойлгохдоо хуучин ондоо хэн нэгнийгээ гомдоосон бол, таагүй сэтгэгдэл үлдээсэн бол тэр болгон цайрдаг гэж боддог.

-Таны баярын гоёл ямар даашинз байх вэ?

-Би ихэвчлэн бие барьсан богино даашинзаар гангардаг. Бусадтай адил урт даашинз өмсдөггүй. Бас брэндийн үнэтэй зүйл гэхээсээ илүү, аль болох биед эвтэйхэн, чамин, үзэмжтэй даашинз сонгодог. Гэхдээ энэ жилээс урт даашинз өмсөнө гэж бодож байгаа.  Залуу байхад богино даашинз сонгодог байсан бол нас тогтоод  ирэхээр эрхэмсэг харагдах  урт даашинз өмсье  гэж боддог болчихож.  Нөгөө талаар даашинзнаас илүү  сэтгэл­зүйгээ бэлтгэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл хуучны дуунуудаа шинэчиллээ. “Шинэ жилийн шөнө сайхан” дууныхаа хөгж­мийг  шинэчилсэн. Хүмүүс “Жилдээ нэг удаа дуулаад өнгөрөхийн хооронд” гэж ярьдаг. Гэтэл тийм  биш юм. Бидний ирээдүй, шинэ оны амжилт гээд олон зүйл түүнээс шалтгаалдаг. Сараа шинэ жилээр ямар байна шинэ онд тийм байна. Жаахан гундуу байвал гундуу байна, өөдрөг бол мөн өөдрөг байна. Ааштай байвал ааштай байна гэсэн үг. Олон жилийн турш Сараа дуулсан. Одоо ч дуулж л байна. Надтай адилхан дуулдаг  гавьяат цолтнууд олон бий, улс оронд. Гагцхүү чанарыг эрхэмлэх учиртай. Энэ олон байгууллага, хамт жил болгон өндөр үнэ ханшаар дуулуулах гэж Сарааг уриад байгаад учир бий. Тэр дуу нь үнэхээр гоё юм уу, эсвэл Сараа ажлаа сайн хийдэг юм уу. Олон жилийн турш  дуулсан ч гэлээ  тэр бичлэг моодноос гарахгүй байгаа­гаас үзэхэд  надтай хамт уран бүтээл туур­висан хүмүүс  чанартай  бүтээл хийсэн байгаа биз. Манай  Н.Баярхүү 2001 онд “Шинэ жил манайд ирлээ”  дууны оранжи­ровшикийг хийсэн.  Түү­нээс 11 жилийн дараа  саяхан шинэ найруулга хийж өгсөн. Үнэхээр чанартай сайхан бүтээл хийсэн байна. Хөгжмийн шинэ найруулгаар  дуула­хад хүмүүс их  сайхан хүлээж авч байна.

-Баяраа  хаана тэмдэглэх тухайд?


-Би шинэ жилийг дандаа Монголдоо угтдаг байсан.  Ширээгээ яаж засах тухайгаа эрт бодсон. Шинэ жилийг энэ удаа  Сөүлд угтахаар шийдсэн. Ээж, эгч нар хамт явах учраас хүүх­дүүд маань  дуртай байгаа.  Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцоно.

Монгол улсын даян аварга Г. Өсөхбаяр: Онц дүнтэй суралцаж, өвлийн өвгөнөөс бэлэг авдаг байлаа


-Шинэ оноо хэрхэн угтдаг вэ?

-Одоо шинэ жилийн баярыг их өргөн тэмдэглэдэг болжээ. Бараг 12 дугаар сар бүхэлдээ баярын сар болсон байна. Намайг хүүхэд байхад ердөө л 30, 31 -нд баярладаг байсан. Миний хувьд бусдын жишгээр гэр бүл, найз нөхөд, албан байгууллагынхаа хамт олонтой тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг, жил бүр онц дүнтэй суралцаж, өвлийн өвгөнөөс бэлэг авдаг байлаа. Харин одоо бол хүүхдүүддээ гацуурыг нь чимэж өгөөд л, бэлэг бэлтгэж баярлуулах эрхэм үүргийг хүлээдэг болсон.

 -Хамгийн дурсамжтай шинэ жил?

-Шинэ жил болгон л тодорхой дурсамжууд үлдээдэг дээ.шинэ жил

Дуучин О.Анхбаяр, Б.Халиун: Завгүй гүйж байтал 31-ний өдөр болдог

-Шинэ оноо хэрхэн угтах төлөвлөгөөтэй байна?


-Бид хоёр жил жилийн шинэ жилээр маш завгүй өнгөрүүлдэг. Албан байгууллагын шинэ жил дээр очиж ая дуугаа өргөнө. Бас телевизийн нэвтрүүлэг гээд л... Гэхдээ яг он солигдох мөчид гэртээ байхыг илүүд үздэг.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Хүүхдүүдтэйгээ хамтраад бууз чимхдэг

-Та шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?


-Шинэ жил бол цагаан сарын дараа хоёрдугаарт ордог том баярын нэг. Би шинэ жилээр томоохон арга хэмжээнүүдэд оролцдог. Жил жилийн баярыг гэр бvлийнхээ хүрээнд болон ажил төрлийн холбоотой хүмүүстэйгээ өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг дээ.

-Гэрийнхэнтэйгээ энэ баярыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг талаараа сонирхуулаач?

-Хүүхдүүддээ тус бүрт нь бэлэг өгнө. Зээдээ өвлийн өвгөн болж бэлэг өгнө дөө.

-Гэр бүлийнхээ зүгээс хэдий хэрийн зардал гаргах вэ?


 -Хишигээ зохицуулдаг. /түүний гэргий/ Миний хувьд шинэ жилээр хүүхдүүдтэйгээ хамтраад бууз чимхдэг.



шинэ жил-Дуучин Дэлгэрмөрөн: Манай хамтлагийнхан лифтэн дотор шинэ оноо угтаж байсан удаатай

-Таньд удахгvй болох шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна?

-Албан байгууллага хувь хүмүүсийн шинэ жилд уригдаад маш их урилгатай байгаа болохоор одоохондоо төлөвлөсөн юм алга байна даа. Ер нь бид энд тэнд урилга энэ тэр гэж явсаар байгаад заримдаа гэртээ ч харьж чаддаггvй. Манай хамтлагийнхан 2002 онд лифтэн дотор шинэ оноо гаргаж байсан удаатай.

-Шинэ жилийн баярын мартагдашгvй дурсамжаасаа хуваалцахгvй юм?

-Намайг бага байхад аав маань гацуур авч өгөөд гоё засч өгч байсан нь санаанаас ер гардаггvй юм. Би тэр модоо одоо хvртэл засдаг. Сэтгэлд маш дотно санагддаг юм.

Топ модель Болормаа: Монголдоо шинэ оноо гаргана

-Таны хувьд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Аль болох гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхийг хичээдэг. Би шинэ жил болгоныг мартагдахааргvй өнгөрөөхийг боддог. Сүүлийн хоёр жил Монголдоо шинэ жилээ тэмдэглэж байна. Урьд нь ихэвчлэн гадаадад байж шинэ оноо тэмдэглэдэг байлаа.

шинэ жил Дуучин Т.Ариунаа: Шинэ ондоо эрүүл энх байж аз жаргал, амжилтаар дүүрэн байхыг хүсье

-Танай гэр бүлийнхэн шинэ оноо хаана угтах вэ?


-Яг төлөвлөсөн зүйл байхгүй байна. Нөхрөөс маань ямар нэг сюрприз ирэхгүй бол Монголдоо шинэ оноо угтах байх.

-Та чамгүй олон газар урилгатай байгаа байх. Шинэ жилийн гоёлдоо хэр анхаарал хандуулж байна?

-Цаг тухайд нь юу өмсөж юугаар энэ жилийн гоёлоо хийхийг шийднэ. Ямар ч байсан бусдаас өөр, өвөрмөц, шинэлэг дахин давтагдахааргvй гоё харагдах зарчмаа баримтална.
Шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй. Шинэ ондоо эрүүл энх байж аз жаргал амжилтаар дүүрэн байхыг танай сайтын бvх уншигчдад хүсч байна.

-Таны хувьд шинэ жилийн баярыг ямар дуугаар төсөөлдөг вэ?


-Бидний үеийнхэн бол ABBA хамтлагийн “Happy new year” хэмээх дуунд их дуртай. 80-аад оны үед гарч байсан энэ дуу зүрх сэтгэлд хоногшсон байдаг юм. Бас “Цалин мөнгөн тэнгэртэй” гээд л “Сүлд модны дуу” эгшиглэдэг байлаа. Миний үед бол энэ хоёр дуугаар хөглөгдөж байсан. Шинэ жилийн баярыг өөрийн эрхгүй санагдуулдаг өөр нэг зүйл бол мандарин, алим, 24-ийн чихэр. Тэр үед одоогийнх шиг ийм элбэг, дэлбэг байгаагүй шүү дээ. Гэтэл одоо алим нь хүртэл олон төрөл болчихсон. Хэт олон болоод ирэхээрээ үнэ цэнэ, чанараа алдаад, найдваргүй болчихдог. Харин тэр үед их ховор байсан учраас үнэ цэнэтэй байлаа. Үнэр нь хүртэл үнэхээр гоё, сэнгэнээд л...
Шинэ жилийн баяр дөхөхөөр бэлэг авна гэж бодохоор өөрийн эрхгүй баярлана. Өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж тэсэн ядан хүлээдэг.
Бэлгээ авчихаад их баярладаг байж билээ. “Өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ аваарай" гэж дуудахыг нь хүлээгээд л... Ингэж дуудуулж, өвлийн өвөөгөөс бэлэг авсан хүүхэд өөрийгөө их чухалд тооцдог. Бэлгэн дотор минь юу байгаа бол гэж их догдолдог байлаа.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр тань хэзээ болж байсан бэ?

-Ижий аавтайгаа хамтдаа өнгөрүүлж байсан шинэ жилийн баяр л хамгийн сайхан мөчүүд шүү дээ. Ээж, ааваасаа бэлэг авч, баярлаж хөөрч байсан тэр торгон мөчүүд хамгийн сайхан баяр минь.

шинэ жил“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд: Шинэ жилийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг

-Шинэ жилийн тоглолтын урилгад дарагдаад завгүй л байна уу?

-Тийм шүү. Бид маш их завгүй байна. Өдөр бүр шинэ жилийн тоглолттой байгаа. 31-н хүртэл тоглолттой явж байгаад яг он гарах мөчид гэр гэр рүү гээ явна. Он гаргасны дараа ч уулздаг. Үгүй бол хамтдаа нэгнийдээ цуглаад оргилуун дарс буудуулж шинэ оноо гаргадаг.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • (202.21.106.69)
    ta 2-iin hen n ch aldartan bishee.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (88.232.158.212)
    tegeedh chi aldartan yum uu
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • tsas (180.235.180.191)
    ed nar odoo aldartnuud gej uu
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • (182.160.23.112)
    teneg yumnuud yarih yum zarim n.Hezee mongolchuud shine jileer negendee beleg ugdug bolchihoov.Esig bodoj huuhduuddee l beleg ugdugshdee,ter Anhnyam biluu neg ih mundag hun boloh gej hudlaa yarih yum.Urlagiinhan bol neeree l taarsan gazar n shine jil ungurdug ajiltai uls,ar ger n oilgoj dassan bdag baih.
    2012 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Wonder Day” хүүхдийн баярын арга хэмжээнд урьж байна
    2 цаг 23 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    2 цаг 27 мин
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
    6 цаг 25 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана
    7 цаг 42 мин
  • Коллежид хайртай байсан залуутайгаа өвчнөөр нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө гэрлэсэн САЙХАН ТҮҮХ
    8 цаг 12 мин
  • Хүүхдийн хөгжил нь зөвхөн боловсролын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал болон хүний хөгжлийн бодлогын цөм асуудал
    8 цаг 35 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
    8 цаг 45 мин
  • "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг ирэх сарын 1 хүртэл тоглоно
    9 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай байна
    9 цаг 45 мин
  • Иран, АНУ-ын талууд энхийн хэлэлцээрт хүрсэн ч Доналд Трамп гарын үсэг зураагүй хэвээр байна
    9 цаг 57 мин
  • Н.Номтойбаяр: ОБЕГ-ын алба хаагчид амь насаа эрсдэлд оруулах нөхцөл байдалд ажиллаж байна
    10 цаг 44 мин
  • Зөвлөмж: Чихэр ихтэй, чанаргүй хүнснээс татгалзъя
    11 цаг 18 мин
  • Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    11 цаг 22 мин
  • Зургадугаар сарын 1-нд дараах авто замыг хаана
    11 цаг 53 мин
  • Тейлор Свифтийн тоглолт дээр бөмбөг дэлбэлэх гэж байсан 21 настай залуу 10 жилийн хорих ял сонслоо
    12 цаг 2 мин
  • Нетаньяху Израилын армид Газын зурвасын 70 хувийг хяналтандаа авахыг тушаалаа
    12 цаг 43 мин
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
    12 цаг 58 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    13 цаг 47 мин
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
    14 цаг 15 мин
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
    14 цаг 26 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК