Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

2026-6-23
0
ЖИРГЭХ

Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол өнөөдөр эхэлж буй. Тахилга Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд болох юм. Бурхан Халдун хайрханы тухай дараах мэдээллийг хүргэж байна. 


Бурхан халдун бол Монгол хүний зүрх сэтгэл, сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Түүхийн эхэн үед Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан Халдун гэсэн 13 нэр байдаг ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун нэртэйгээ үлдсэн ажээ. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад нь тайчууд дайлан ирсэн. Тэр үед Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаан хүрч очсон. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” гэсэн санааг дэвшүүлснээр албан ёсоор Бурхан Халдун уул аль вэ гэдгийг тогтоожээ.  1992 онд 12 000 хавтгай дөрвөлжин  километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож улсын хамгаалалтанд авчээ. Бурхан Халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. 

Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Чингис хааны үед л Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. 

Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. 

Бурхан Халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг. Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. 

Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханыг багтаасан Хэнтийн дархан цаазат газарт Онон, Хэрлэн, Туул голуудын ай савыг хамарсан газар нутгийг эзлэн оршдог. Төрөл бүрийн булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Сарьдагийн хийдийн туурь, Хагийн хар нуур, Өглөгчийн хэрэм гэх мэт түүх соёлын олон өв, байгалийн үзэсгэлэнт газрууд давхар хамгаалалтанд орсон. 

1818 оноос албан ёсоор тахиж байсан Бурхан Халдун уулын дархан цаазат байдлыг 1992 онд Улсын бага хурал болон Засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж Хан Хэнтийн дархан цаазат газрыг байгуулжээ. 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга үйлдсэн байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
Олон улсын спортын байгууллагын дээд удирдлагын хурал Монголд анх удаа болно
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ
Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
    19 мин
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
    24 мин
  • Олон улсын спортын байгууллагын дээд удирдлагын хурал Монголд анх удаа болно
    36 мин
  • FIFA WORLD CUP: Месси, Мбаппе, Холанд нарын торыг хоёр хөдөлгөсөн ГАЛЗУУ шөнө
    42 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ
    44 мин
  • Эрэгтэй загварын ирээдүйг тодорхойлох шинэ коллекцууд Парисын тайзнаа танилцуулагдлаа
    45 мин
  • Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    55 мин
  • 2.2 дахин өндөр татвар, амт үнэрийн хориг: энэ бодлого ямар үр дүнд хүргэх вэ?
    1 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болно
    1 цаг 20 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    1 цаг 35 мин
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    17 цаг 3 мин
  • Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа
    17 цаг 19 мин
  • Дэлгэрхангай суманд Enam 3.0 платформыг ашиглах арга, ач холбогдлын талаар сургалт мэдээллийг өглөө
    17 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 55 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    18 цаг 17 мин
  • ОУ-ын жишгээр цахилгаан тамхи болон бусад утаагүй никотин бүтээгдэхүүнд янжуураас 50–80 хувь бага татвар ногдуулдаг
    18 цаг 23 мин
  • Цахилгаан болон халаадаг тамхины хуулийн зохицуулалт бусад улсуудад ямар байдаг вэ?
    18 цаг 40 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг маргааш хүртэл бүртгэнэ
    19 цаг 10 мин
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
    19 цаг 27 мин
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
    19 цаг 40 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шилдгүүд хуран чуулах Улаанбаатар Их дуулга тэмцээний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК