
07:00 цагт: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол эхэлнэ.
09:00 цагт: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно.
09:30 цагт: “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг “Улаанбаатар галерей”-д зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна.
10:00 цагт: “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам”-ын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.
12:00 цагт: Энэ зуны хамгийн урт, хамгийн том хөтөлбөртэй “ARA FEST 2026” фестивалийн “Корпорейт конвеншн центр”-ийн Б танхим-дхэвлэлийн хурал болно.




















































