Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай Тусгаар тогтнолын талбайн нэрийг өөрчлөх санаачилга гаргаж удирдахаар боллоо

2013-6-10
0
ЖИРГЭХ
    “Паркаа аварья” гэдэг шиг “Тусгаар тогтнолын талбайгаа аварья” гэсэн нэртэй хөдөлгөөн тун удахгүй мэндлэх яриа түгж эхлэв. Учирыг лавлаж асуувал ийм хөдөлгөөн байгуулж Тусгаар тогтнолын талбайн нэрийг өөрчилж хуучин Ялалтын юмуу эсвэл Эрх чөлөөний талбай гэсэн нэрийг сэргээх гэнэ. Бас гол хэсэгт нь байгуулсан “Тусгаар тогтнолын хөшөө”-ний хувь заяаг ч гэсэн дараагийн ээлжинд шийдэж магадгүй сураг гарлаа.
магнай    “Паркаа аварья” гэдэг шиг “Тусгаар тогтнолын талбайгаа аварья” гэсэн нэртэй хөдөлгөөн тун удахгүй мэндлэх яриа түгж эхлэв. Учирыг лавлаж асуувал ийм хөдөлгөөн байгуулж Тусгаар тогтнолын талбайн нэрийг өөрчилж хуучин Ялалтын юмуу эсвэл Эрх чөлөөний талбай гэсэн нэрийг сэргээх гэнэ. Бас гол хэсэгт нь байгуулсан “Тусгаар тогтнолын хөшөө”-ний хувь заяаг ч гэсэн дараагийн ээлжинд шийдэж магадгүй сураг гарлаа.

Энэхүү ээлжит ажиллагааг ШӨХТГ-ын дарга О.Магнай санаачилсан мэдээлэл байна. Уг нь түүнийг тун сайн ажиллаж байгааг олон нийт мэднэ. Тиймээс талбайтай зууралдах завгүй гэж бодтол үнэн болоод явчихлаа. Учир нь тэрээр Тусгаар тогтнолын талбайн нэрийг өөрчлөх асуудлаар “Ардчилсан хувьсгалын салшгүй нэг хэсэг болсон талбайн нэрийг өөрчилсөн нь яав ч зөв зүйл биш. Эрх чөлөөнийхөө нэрийг эргүүлэн өгөхийг уриалж байна. 2010 онд МАН-ийн нөхдүүд Тусгаар тогтнол болгон өөрчилсөн юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Тусгаар тогтнолын талбайг аврах хуучин нэрийг нь өөрчлөх, Тусгаар тогтнолын хөшөөний асуудлыг давхар ярих шинэ давалгаа үүсэх нь тодорхой болчихлоо.

Үнэхээр Ялалтын талбай гэж алдаршсан нэрийг нь 2010 онд Тусгаар тогтнолын талбай гэж өөрчилсөн нь үнэн юм. Тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар Монголын төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан НИТХ 2009 онд ийм шийдвэр гаргажээ. Тэгээд уг талбайг хоёр үе шаттай шинэчлээд 2010 оноос эхлэн Тусгаар тогтнолын талбай гэх болжээ.

Ингэж нэрлэх шалтгаан бас байжээ. Хамгийн анх 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын жагсаал цуглаан уг талбайд өрнөсөн байна. Дараа нь 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатарын журамт цэргүүд,  Зөвлөлтийн улаан армийнхан мөн л энэ талбайд цуглаж нэгдээд одоогийн Сүхбаатарын талбай руу хөдөлж явсан түүхтэй аж. Тиймээс л Ялалтын хэмээн тодотгох болжээ. Хожим нь буюу 1990 оны Ардчилсан хувьсгалын гол цуглаан бас л энд болсон юм. Хувь заяаны тохиолоор ч юмуу эсвэл далдын ямар нэгэн сэжмээр ч юмуу улс орны тусгаар тогтнол, томоохон өөрчлөлтүүдтэй холбоотой бүхий л жагсаалууд энэ талбайгаас эхтэй байдаг аж. Ийм учраас л Тусгаар тогтнолын талбай хэмээн нэрлэхээр шийджээ.

Одоогийн Тусгаар тогтнолын талбай нь нийтдээ 6400 ам дөрвөлжин талбайтай. Нийслэлийн хоёр дахь том талбай. Уг талбайг 2010 онд нэг тэрбум орчим төгрөгөөр шинэчилж голд нь хөшөө барьж, усан оргилуур хийж тохижуулсан. Ийм түүх, хөрөнгө оруулалттай Тусгаар тогтнолын талбайн нэрний асуудал дараагийн шинэ сэдэв болохоор боллоо. О.Магнайгийн санаачилж буй энэ асуудал ихээхэн дуулиан дагуулах нь гарцаагүй. Гэхдээ уг асуудлыг ШӨХТГ биш НИТХ шийдэх ёстой гэнэ.

“Паркаа аварья”, “Тусгаар тогтнолын талбайгаа аварья” хөдөлгөөн, санаачилгууд үр дүнгээ өгөх юм бол ийм төрлийн хөдөлгөөнүүд газар авч мэдэх юм. Учир нь МУИС-ийн хичээлийн хоёр дугаар байрны үүдэн дэхь том талбай Оюутны талбай байсан. Одоо нэг буланд нь том барилга бариад машин зогсоол болсон. Удахгүй оюутнууд “Талбайгаа аварья” гэсэн дараагийн хөдөлгөөнөө өрнүүлэх байх.  Үүний зэрэгцээ Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд талын орон сууцуудыг буулгах “Хүүхдийн урлан бүтээх төвөө аварья”, гадаадын зочид ирэхэд төрөөс мөнгө гаргахгүй төрийн буудалтай болохын тулд “Чингэс”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлуудаа аварья, талхны үнийг буулгахын тулд “Талх чихэрээ аварья”, махаар хавар болгон дутахгүйн тулд “Мах импексээ аварья” хотынхоо иргэдийг цэвэр сүүгээр хангахын тулд “Сүү компаниа аварья”, наадмаа тухтай үзэхийн тулд ойр орчмын айлуудыг нүүлгэж газраа чөлөөлөх “Цэнгэлдэхээ аварья”, шатахууны үнийг өсгөхгүйн тулд “НИK-ээ аварья” хүүхдийн найрамдал зуслангийн ойролцоох айлуудыг нүүлгэх “Найрамдал зуслангаа аварья”, баялагтаа эзэн байхын тулд “Оюутолгойгоо аварья” гэх мэт үй түмэн хөдөлгөөнүүд бий болж, эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөх эхлэл чимээгүйхэн тавигдаж байна. Үр дүнд нь бид юунд хүрэх вэ?






0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (60.242.172.200)
    T.e.n.e.g darabgar amtai s.e.j.giin h.u.l.g.aich Elbegdorjiin b.o.g.s doloogch
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • О.Магнайд (202.179.11.34)
    энэ муусайн новшнууд Монголын төрд удаан оршихгүй шүү. дураараа дургих чинь хэмжээтэй шүү.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.24.147)
    mangar magnai ner hootsoldohiin orond naad talbai doroo 1000 mashinii zogsool hiicheech
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (124.158.92.16)
    энэ нэг юм нэг талбайн нэр өөрчилж тэнэгтэж байхаар бодитой ажил хийгээчээ.нэр өөрчлөх төдий хийсвэр юм яриж хийж цаг хугацаа алдаж байхаар бодитой,хүнд хэрэг болохоор ажил хий.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    ene parkaa awaray ch geh shig ergvv yumnuudiig bolihgvi bol neeree svvldee iim l bolno doo
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (74.217.37.87)
    ajilaa hiihgui hul bumbug uzej yavahiinhaa urd udur namiin haryalalaar humuusiig halchaad ajilaa hiihgui bn ch geh shig. Teguul chi ajilaa hiilgui hul bumbug uzseniihee tuluu halagdaach ... chadahuu
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.47.42)
    teneg setguulch ve? Yag uneniig helehed urlan ntriin ergen toirnii bair bol nuraahad gemgui l bairnuud shuu dee. dotor ni bgaa humuus hohirch bgaagaas bish ochood har. yamar ch zohion baiguulalt baihgui shavchihsan.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 29 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    11 цаг 3 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 47 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 10 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 35 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 59 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    17 цаг 1 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 28 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 57 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    19 цаг 0 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 41 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 39 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 52 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    21 цаг 1 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 23 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 50 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 50 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК