
"Гудамж" төслийн хүрээнд "Монос"-ын уулзвараас Нисэх, Яармагийн уулзвар хүртэлх 5.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн жил эхлүүлж, энэ жил үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Зам барилгын ажлыг "Арц Суварга", "Бадрах Ойл" компаниуд гүйцэтгэж байгаа. Хуучин бетон зам нь 90 гаруй хувийн эвдрэлтэй байсан учир хуучин замыг хуулж, шинээр 26 см зузаан 16 м өргөн зорчих хэсэгтэй даацын зам болгож буй юм байна.
“Арц Суварга” ХХК-ийн “Wirtgen Sp500” машин нь бетон замыг шууд өөрөө дэвсэж явдаг бөгөөд техник нь хоёр хэсэгтэй. Нэг нь үндсэн зуурмагаа дэвсэж, нягтруулдаг бол нөгөө нь дэвссэн бетоноо авто замын стандартын дагуу өнгөлдөг байна.
“Wirtgen Sp500” машиныг авто замын салбарт Монголд анх удаа ашиглаж байгаа юм. "Бадрах Ойл" ХХК-ийн “Gomaco” бетон дэвсэгч машинаар урьд нь Оюу Толгой дахь онгоцны буух хөөрөх зурвасын ажлыг гүйцэтгэжээ. Энэ удаа тус компани “Gomaco” машинаар өөрийн хариуцаж буй хэсгийн хучилтыг хийх юм байна. Дээрх хоёр машины ажлын технологи адил аж.
Энэхүү технологийг манайхаас бусад оронд өргөн ашигладаг байна.
Энэхүү технологийг манайхаас бусад оронд өргөн ашигладаг байна.





















































Сэтгэгдэл (1)