Сүүлийн хоёр жилийн турш гадны хэвлэүүдээр Монголын эдийн засагтай холбоотой таагүй мэдээлэл хөвөрсөн. Тэгвэл Си Зиньпиний айлчлын дараа Монголын эдийн засаг сэргэж эхэллээ гэсэн нийтлэлүүд бичигдэх болжээ. Энэ талаар Австралийн “Financial Review” сонин ийм нийтлэл бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин Монголд айлчилсан нь сүүлийн таван жилд энэ улсад гадаадын хөрөнгө оруулагчид яагаад мөнгө цацсаныг сануулж өгсөн цагаа олсон үйл явдал боллоо. Хоёр хөрш орны түүх хэцүүхэн ч гэсэн газарзүйн хувьд үгүйсгэхийн аргагүй байрлалтай учир харилцаанд нь дулаан өнгө аяс ажиглагдах болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин Монголд айлчилсан нь сүүлийн таван жилд энэ улсад гадаадын хөрөнгө оруулагчид яагаад мөнгө цацсаныг сануулж өгсөн цагаа олсон үйл явдал боллоо. Хоёр хөрш орны түүх хэцүүхэн ч гэсэн газарзүйн хувьд үгүйсгэхийн аргагүй байрлалтай учир харилцаанд нь дулаан өнгө аяс ажиглагдах болжээ.Зэс, алт, нүүрсний асар нөөцтэй Монгол улс дэлхийн эрдэс баялгийн хамгийн том зах зээлийн хажууд байрладаг. Энэ холбоо нь Рио Тинтогийн Оюу Толгойд олон тэрбум доллар нийлүүлэх шалтгаан болжээ.
Гэхдээ Монголд сүүлийн хэдэн жил амаргүй байлаа. 2009 онд Рио Тинто Монголын Засгийн газартай гэрээ байгуулсаны дараа сэтгэлийн хөөрлөөр цугларч байсан хөрөнгө оруулагчид итгэл үнэмшлээ алджээ. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст 70 хувиар унаж, эдийн засгийн өсөлт 5,3 хувьд удааширсан бол 2011 онд энэ үзүүлэлт 17,5 хувьтай байжээ.

Монгол-Рио Тинтогийн холбоо бэхжив
Оюутолгойн газар доогуурх төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх 6 тэрбум долларын гэрээг байгуулсанаар Монгол-Рио-Тинтогийн харилцаа бэхжив. Монголын сульдан доройтож буй эдийн засаг дахь хөрөнгө оруулалт нөхөгдөж, одоогийн ханшийн хэлбэлзэл, инфляци 15 хувиас буух төлөвтэй байна. Энэхүү огцом өсөлт нь хүмүүсийн амьжиргаа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлж бизнес явуулахад төвөгтэй болгосон.
“Монголын бизнесийн орчин идэвхгүй байгаа. Бид энд олон сар завгүй ажилласан ч боломж хумигдаж, ажилчдаа цомхотгосон.” гэж Улаанбаатарт төвтэй “Minter Ellison”-ий түнш Элизабет Эллис ярив. Гэхдээ Эллис Монгол-Хятадын харилцаа сайжирч байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалт нэмэгдэж, боломж бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад, Монгол улсууд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 20 гаруй салбарт хамтран ажиллахаар болж, 2020 он гэхэд жилийн худалдааны хэмжээг 6 тэрбумаас 10 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүллээ. Хятад улс боомт, төмөр замаа Монголд ашиглуулах боломжийг нээж өгж, дипломат харилцаагаа сайжруулах хүсэлтэй байна.

Баялаг ихтэй үндэстэн
“Байгалийн асар их баялагтай энэ улс Хятадтай харилцаагаа сайжруулж байна” гэж Эллис хэлэв. Оюутолгойн төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх болсныг хөрөнгө оруулагчид таатайгаар хүлээн авч байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл дэлхийн хамгийн том, гүн уурхайн байгууламжуудын нэг болох юм. Төслийн 80 хувийн үр шим нь газар доор байгаа баялаг гэж үздэг.
Эерэг үр дүн харагдаж эхлэв
“Khan Investment Management”-ийн захирал Травис Хамилтон өөдрөг төсөөлөлтэй байна. Тэрээр Бээжин-Улаанбаатарын харилцаа гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх “эерэг хурдасгуур” болно гэдэгт итгэлтэж байгаа ажээ. Түүнийхээр эдийн засагт эерэг шинж ажиглагдаж байгаа гэнэ. Нүүрс, алт, зэсийн “Xanadu Mines” компанийн хувьцаа өнгөрсөн хоёр сарын хугацаанд дөрөв дахин өссөн нь Хармагтай өрөмдлөгийн төслийн үр дүн эерэг гарсаныг сануулсан ажээ. Гүйцэтгэх захирал Жеорж Лиод “Зэс-алтны төслийн үр дүн өндөр түвшинд хүрч, өмнийн говийн хөгжилд хувь нэмрээ оруулна” хэмээн итгэлтэй ярьжээ. Түүний хэлсэнээр гурваас таван жилийн өмнө Монголд хөрөнгө оруулалтын итгэл найдвар бодитой бус байснаас үүдэн компани бэрхшээлтэй учирч байсан ажээ. Гэхдээ энэ цаг хугацаанд компанид хангалттай мөнгө орж ирсэнээр үйл ажиллагаа нь тогтворжсон байна. “Оюутолгойн 10 тэрбум долларын төсөл нь Монголд техникийн болон арилжааны чухал сорилт” гэж тэрээр ярьлаа.

Сэтгэгдэл (3)