Интернэт апликешн
хөгжүүлэгч “Mozilla” компани дэлхийн хамгийн хямд гар утсыг худалдаанд гаргалаа. Ингэснээр тэд гар утасны зах
зээлд хүчтэй өрсөлдөх боломжтой боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Нэг бүр нь
33 ам.долларын үнэтэй “Intex cloud
FX” загварын гар утсаа тэд
Энэтхэгийн зах зээлд худалдаалж эхлээд байна. Уг утас нь “Firefox OS” үйлдлийн системтэй 2 MP камер, 128 мб шуурхай санах ой, 1GHz SPU, 3.5 инчийн дэлгэцтэй
бөгөөд орчин үеийн ухаалаг утасны бүхий л шаардлагыг хангана гэдгийг компаний
зүгээс онцолжээ. Компаний зүгээс энэ
жилдээ багтаж 3 сая гар утсыг худалдаанд гаргахаар төлөвлөсөн ба борлуулалт
сайн байвал нэмж 1.5 саяыг үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна.