
Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэдэд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулсан. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд төдийгүй гэр хорооллын дийлэнх иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон. Харин АТГ уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг саатуулан шалгаж байгаа бол өдгөө нүүрс борлуулагч, ачигч нарыг ч мөн дуудан байцааж эхэлжээ. Нүүрс ачигч борлуулагч нар одоогийн байдлаар 2-3 удаа байцаалт өгөөд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/