Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ төмөр зам ба луйвар

2014-8-28
0
ЖИРГЭХ
МАН ч, АН ч нүүрсний төмөр замыг нарийн царигаар тавихаас өөр сонголтгүй гэдэгтэй эвлэрч шийдвэр гаргаж байсан.
    төмөр замСаяхан Австралийн Засгийн газрын харьяа судалгааны хүрээлэн дэлхийн эрдэс баялгийн салбарын прогнозыг гаргаж 2017 он хүртэл нүүрсний зах зээл сэргэхгүй гэсэн дүгнэлтэнд гаргасан. Зөвлөмжийг дагаж “Рио Тинто” нүүрсний салбараас хөрөнгөө татах болов.  “Саус Гоби Сэндс” –ийн хувьцаагаа Хятадын компанид зарж Монголын нүүрсийг бүр мөсөн орхилоо. Сайхан цаг ард хоцорч нүүрс модноос гарлаа.  Дэлхий даяараа нүүрсний салбараас хөрөнгөө татаж байхад манайхан харин Чингэс бондын 200 сая долларыг  нүүрсний төмөр замын далан овоолоход зарцуулж байна. Энэ зам ашиглалтанд орсноор “Эргээд 200 сая доллароо дорхноо буцааж өгнө” гэж манай хөгжлийн банкны захирал, эрүүгийн хэргийн сэжигтэн бээр тун мэдэмхийрэн ярьж яваа. Төмөр замыг ачааны үнэ өсч зах зээл оргил үедээ хүрч байхад хөрөнгө оруулагчдыг татаж бариулж авдаг. Харин манайхан бүх зүйл өнгөрч, үнэ унасан хойно өр ширэндээ зууралдан байж шороо овоолж байна. Чингэс бондоос таван толгойн төмөр замд оруулсан хөрөнгө эргэж гарч иртлээ “лөлө” болсон.

    Анх Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг  “Энержи Ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглаад 19 жилийн дараа улсад хүлээлгэн өгөхөөр 2011 онд концессийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд тэд “Самсунг”-тай 500 сая ам.долларын гэрээ байгуулж 2.5 жилийн дотор барихаар ажлаа эхлээд байв. Явцын дунд техник эдийн засгийн үндэслэлд тодогтол орж гэрээний үнийн дүн өсч 100 сая ам.доллараар өссөнөөр төмөр зам байгуулах төслийн дээд өртөг 600 сая ам. доллараар тогтсон байна. Гэтэл сонгуулийн дараа гарч ирсэн шинэ Засгийн газар “Энержи Ресурс”-д олгосон концессийн эрхээ цуцалж “Төр өөрөө төмөр зам тавина” гэсэн шийдвэр гаргасан. Ингээд “Энержи Ресурс”-ын ажлаа эхлүүлээд байсан төмөр замын төслийг яг тэр чигээр нь төр хүлээж авч нөхөн төлбөрт нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 59 сая ам.доллар зарлагджээ. Шинэ захиалагч гүйцэтгэгчээ солилгүй ажлаа үргэлжлүүлсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь өмнөх захиалагч нь 600 сая ам.доллараар тохироод хийгдэж байсан ажил дээр шинэ захиалагч орж ирээд 900 сая долларын гэрээ байгуулжээ. “Самсунг”-ийн хувьд үгүй гэж хэлэх шалтгаан байхгүй. Айлын гэрийг авхайтай нь тохироод 600 төгрөгөөр цэвэрлэж байтал нөхөр нь орж ирээд 900 төгрөг өгье гэвэл хэн татгалзах билээ. Ийм л хачин явдал болж төмөр замын төсөл хувиас улсад шилжихдээ 900 сая ам.долларын өртөгтэй болж хувирчээ. Гэтэл одоо энэ замын өртөг 1 тэрбум ам.долларыг давсан гэдгийг эх сурвалж баталж байна. Зураг төсөл нь огтхон ч хөдлөөгүй, гүйцэтгэгч нь хэвээрээ байгаа ажил яагаад эгшин зуур 400 сая ам.доллараар өсөв. Одоо бүр тэрбум даваад байгаагийн цаана ямар луйвар нуугдана вэ? ТЭЗҮ, тооцоо судалгаа гэж зүйл байна уу? энэ талаар мэдэж байгаа энгийн иргэн байтугай их хурлын гишүүн ч алга. Харин А.Гансүх сайд ямар ч тайлбар хийхгүй  “Улсын нууц” “Геополитик” гэж хамаг олны амыг тагласаар явна.

    Анхандаа “шинэ төмөр замыг хөрөнгө оруулагчдын мөнгөөр барьна, улсаас мөнгө гаргуулахгүй, Япон, Орос, Солонгосууд хөрөнгөө оруулья гээд оочирлоод байна, хурдан батлаад аль” хэмээн тэвдүүлж явсан хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар. Гэтэл одоо “Засаг мөнгөө өгөхгүй бол ажил явахгүй” гэсэн тайлбар хийгээд явж байгаа улсууд мөн л тэд. Энэ нь юу гэсэн үг вэ?  төмөр замын төсөл явахгүй гацна л гэсэн үг. Ингэж гацах тусам хэн нэгэн нь ашиг олоод байнаа даа. Эргээд хувьд нь өгье гэх зориг засаг төрд үлдээгүй. Төрийн бүдүүн зам туйлаас эх оронч гэдгийг ард түмэнд гүн бат ойлгуулчихсан. Хөрөнгө оруулагч татах тухайд бол бүр “лөөлөө”. Угаасаа тэгэхгүй, улсаас мөнгөө авна гээд өдөр шөнөгүй нэхэж яваа. Үнэ өртөг нь яагаад ингэж мулт өсөөд байгааг хэнд ч тайлагнахгүй “улсын нууц чшшшш” гэсэн сайхан хариулттай.

    2001 онд Н.Энхбаяр “Мянганы зам” гэж аварга мундаг төсөл эхлүүлсэн. Экспорт, Импортынхоо 80 хувийг хийдэг Замын-Үүдийг автозамаар Улаанбаатартай холбоогүй атлаа цагт гуравхан машин явдаг мянган хүрэхгүй хүнтэй сумдруу зам татаж мөнгө хүүлдэг бизнес энэ үеэс цэцэглэж одоо ч хамгийн унацтай ашигтай байсаар байна. Яг үүнтэй ижил хэдэн мянган километр төмөр зам татах төслийг Х.Баттулга санаачилсан. Харин энэ төсөл нь өнөөг хүртэл бүтэл муутай, хэрүүл ихтэй, бүтээсэн гийгүүлсэн зүйлгүй яваа. Гэхдээ улсаас 200 сая ам.долларыг эхний ээлжинд залгичихаад араас нь 200 сая ам.доллараа нэхээд хэвтэж байна. Цаг хугацаа явах тусам өртөг нь улам өссөөр. Ингэж өсөх нь хэн нэгэнд ашигтай л байгаа юм биш үү? “Самсунг”-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 11 компаний эзэн АН-ын нөлөө бүхий эрхмүүд байдаг гэх. Тэр дундаа Б.Гарамгайбаатар, Б.Батзаяа нарын компани хамаг өрөмтэй ээдтэй гэсэн бүхнийг нь хуу хамсан гэдгийг зарим эх сурвалж нотолдог.    

    МАН ч, АН ч нүүрсний төмөр замыг нарийн царигаар тавихаас өөр сонголтгүй гэдэгтэй эвлэрч шийдвэр гаргаж байсан. Хятадруу нүүрсээ нийлүүлье гэвэл бидэнд хамгийн хямд өртөгтэй шийдэл хэрэгтэй. Үүнийг тэд мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өргөн нарийны хэрүүл, хувь хувьсгалын ялгаа ярьж саатуулах тусам энэ ажлын өртөг өснө. Энэ хэрээр Засаг нь бодлогоо явуулж чадахгүй саатаж, хугацаа алдана. Эх оронч төмөр замын нэвтрүүлгээрээ олны сэтгэлийг улам татаж, ингэхийн хэрээр намдаа нөлөөгөө бэхжүүлнэ. Төмөр замын нэрээр нэхэх мөнгө, улстөрийн нэр хүнд хоёр нь хамтдаа өснө. Мөнгөтэй ч болно, нэр хүндтэй ч болно. Төмөр замыг сунжруулах тусам ашигтай. Ийм гаргалгааг хэн нэгэн нь гаргачихаад гарамгай хэрэгжүүлээд байгаа юм бус уу?

О.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • иргэн (1.212.248.244)
    Үнэн ялдаг шүү дээ цаг хугацаа бүгдийг харуулна Харжил бай Баттулагыг дэмждэг хүмүүс их байдаг гэж бодож байна
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    yooy aldiin baina. Battulga chini amia hoohoiloh geed l heruul hiigeed yavaad baisan yumuu. Saindaa bish baij
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.49.33)
    Асар их ер тавьж байж бврьсан замаар ачих ачаа байхгуй бол нэг тэрбум доллараа бид яаж буцааж телех болж байна? Бас л хямрал.
    2014 оны 08 сарын 29 | Хариулах
  • shaabar (103.26.193.28)
    Alivaa ajliig huviin hevshleer esvel Turiin bus baiguullagaar hiilgeh durgui baidgiin gol shaitgaan ni mungu ideh husel gedegtei margah hun garahgui baih. Ter l jishig tumur zamd davtagdsan baina shuu dee. Gadaad uls ornuudad ch iimerhuu baidal garsaar baidag. Zogsooh undsen nuhtsul ni songuuliar l shiidegdeh baih. Uuruur zogsooh huch odoohondoo alga. Gol ni manai tomchuud arai denduu ih humslah yum. Heden say dollaraar ni shuu. Ard tumen yaduu baihaas argagui . ATG huchrehgui dee.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Tumur zamin tuhai tsuvral nevtruuleguud ni youtube deer bn lee. Odoo sonsohod inEed hurmeer. Tsag hugatsaa ch umiig haruulah um daa
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • irgen (202.179.11.50)
    yasan idej uuj handaggui hulgaich luivagchid ve. Erun bugdiin olnii nudend deer chuluugaar zohij almar
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • zocin (83.25.254.156)
    nad luibarczdfiig tyrees zailuulaagyi cagt mongoliin byh mungiig awaad ulsaa zaraad yawah muu sanaatai,mungunii tylyy ulsiin hyrengiig dyr meden hamaagyi zarcuulj hyy awdag ulsuudiig sziitgeh heregtei.iim said hahuulicdaar yadag bnaa
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • ж (202.179.20.135)
    таван толгой байна бас хэдэн поплистууд гудамжинд орилж орилж төрд шилжүүлсэн дампуурсан оюутолгойг бас л хувь мувь гэж балайрч ийм байдалд хүргэлээ төр татвараа л авалдаа их ав нэхэж байгаад ав харин хувийн хэвшилийн хийх гэж байгаа юманд битгий оролцоочээ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • ж (202.179.20.135)
    одоо төр төмөр зам тавиад өгөөч эрхийг нь өгье ч гэсэн хэн ч тоож авахгүй
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • ж (202.179.20.135)
    хувийн хэвшил хийж байсан ажилыг төр аваад хэзээ өөдлүүлж байлаа женко даан ч дээ мсс мак эд бол монголын компани аль эрт мөнгөө гаргаад замаа тавиад өдийд өчнөөн мөнгө олоод татварт өгөөд байж байх байлаа женко өчүүхэн амбицаасаа болж бүхэл бүтэн улсыг самраад хаячих юмаа одоо үүнийг хэн хариуцах юм хэн ч байхгүй баттулга баахан нэвтрүүлэг хийж тархи угаагаад тэрэнд баахан нөхөд хий бухимдаад л дуусна яг үнэндээ женко мсс хоёрыг харьцуулаад үзээрээ хэн нь их бүтээн байгуулж байна женко г хөшөө байгуулсан гэж дуулсанаас биш үйлдвэр цахилгаан станц зам тавьсан гэж дуулаагүй л юм байна дандаа хувьчилж авсан юмнуудтай ухаантай байцгааагаарай монголчууд минь
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    genco giin unen turh udur ireh tusam ulam tanigdana. bi ch bas uneheeeer demjij itgej baisan. 8 jil demjileee, hiisen uildel bur ni mongold hortoi ediin zasagt muu zuvhun uurt ni l ashigtai zuils baih um......... asuudal garaad ireheer urgelj zugtana, nuugdana... mongoloo gesen uchuuuhen setgel baidag bol ene jujigee bolimoor um
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    Баттулгаа одоо чи монгол төрөөс зайлах хэрэгтэй ард түмэн чамайг мэдсэн шүү дээ.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    Женко-г андуурч явжээ муухай эр хүн юм даа.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    БАТТУЛГА БОЛ ХОГИЙН ХҮН ШДЭЭ, УРВАГЧ, ШАРВААЧ, ХОРЧИН. ГЭВЧ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР НЭЭХ УХААНТАЙ БАЙХ ГЭЭД ЯДЦАН
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    Энэ 2 хөгийн гараар бид яах юм. Ялангуяа Баттулга ямар муухай хүн вэ. Орсуудын гар хөл болж байдаг. Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө явж байгаа чинь энэ үү. Монголын нүүрсний зах зээлийг хааж Оросуудад боломжийг нь хангаж өгөх зорилго өвөртөлдөг муухай урвагч эр юм даа.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Genko (182.160.37.117)
    Manai aguu Oros gurnii omnoos ta nar muu nohoinuud aain
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.2.137)
    Хөөе цагригаа МАН-ы уяаны нохой чи овоо угаадас гудраа юм биз дээ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    Женко яагаад ийм огцом зөрүүд мулгуй болчихдог бнаа Шалтгаан Женкогийн ард Оросууд бгаа гэдэг нь үнэн байх Оросууд хүний гараар могой бариулж жижиг ард түмнийг хагалж турхирах ир туршлагатай улс шүү дээ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (121.79.133.114)
    Шинэ төмөр замын төслөөс Женко Баттулга, Гансүх хоёрын саврыг салгаагүй цагт энэ төсөл энэ 2 мафийн гараар ороод будаа болоод дуусна, энэ 2-ын төмөр зам барина гэдэг үлгэр, мөнгө цохиж цавчаа хийх, өөр ямар ч зорилго байхгүй, энэ 2 гамшиг мөн ч их гацаа хийж, гай тарьж, холон сүйтгэх ажил хийлээ дээ, монголд төр, засаг гэж байдаг бол энэ 2 шуналтны савраас төмөр замын ажлыг салгаж авахгүйгээр энэ замыг тавина гэдэг ёстой үлгэр, Батзаяа гэдэг нэг мафийг нь арай гэж салгасан, салгасан ч гэж дээ энэ 3-ын компанууд шороо овоолж хамаг мөнгийг нь хамт хувааж цохьсон шүү дээ, одоо ч хамт байгаа.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • irgen (202.21.111.141)
    odoo erunhiilugch l buh erh medliig gartaa abah heregtei, tegehgui bol jenko, gansuh huyr hezeech ajil hiilgehgui yum baina.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.20.147)
    bolij uz,odjargaliin booshuud nomtoybayariin huusnuudaa.ta nar jenkog harluulah geed diilehgui ee.er n mongoliin nuurs yahaaraa 3 hunii ezemshild baidgiin.ulsad yu tolj avdagiin shalgah heregtei
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • SHalgaach atsaa. Jonhuugiin companiud tatvar tulultuur hezee ch TOP 150d orj baigaagui za yu ***** doloogchoo
      2014 оны 08 сарын 28
  • Зочин (103.26.193.9)
    ёстой Цагираг нэртэй хүн ч цагираглуулж өгчээ уг нь ингэж чулуу хаях ч сүйдэлдэг цаг байсан одоо ч арга чинь өөрчлөгдсөнийг мэдэхгүй хоцрогдож дээ тэгээд ч энэнтэй энэнгүй зөндөө орсон ашиг гэдэг ч хаа хэнд зориулагдсан мэдэгдэхгүй л харин өр болж төлөгдөж дуусаагүйн ил байна тэхээс энэнээс өөрөөр төмөр замаа хурдан шийдсэн бол бүр ч илүү л өр үлдэх байсан болуу эхлээд ашиг орсонын энэ бүтээн байгуулалтууддаа оруулаад хийсэн бол дараагийн хурдан хийх тэгж хийхийн түргэвчлэхсэн харин энэ бичээд байгаа хүмүүс л адгийн хүмүүс бичээд байгаа юм биш үү
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Hunii adguud (112.72.11.103)
    Battulga Gansuh nar bol adgiin shaarnuud shdee. Ed nar bol heden arvan uyeeree ideh horongotei bolson. Odoo oortei bish Mongoldoo ulchleechee hulgaich naraa
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.112.4)
    бичиг үсгийн боловсролгүй хүн бичжээ дээ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (199.200.120.140)
    Яг загатнасан газар маажлаа. Гансүх ч яахав тэртээ тэргүй Баттулгын бууны нохой, түрүүгийн 4 жилд хийчих ёстой байсан ажлыг өргөн нарийн гэж сунжруулсаар байгаад утгыг нь алдуулж одоо бүр тэрүүгээрээ улс төр хийж өөрийнхөө нэр хүндийг өсгөж яваа Баттулга өөрийгөө биш одоо монголоо жаахан бодмоор юмаа
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Хулгайчууд л томороод л шударга нь дарлуулаад л яваад байж болдог юм уу?
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    zasgin gazras mungu uguhgui bga bolhor samsung ajla zogsoson bgaa.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.243)
    энэ чинь харин овоо биччихдэг гаруу үгүй юу
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (121.79.133.114)
    Шинэ төмөр замын төслөөс Женко Баттулга, Гансүх хоёрын саврыг салгаагүй цагт энэ төсөл энэ 2 мафийн гараар ороод будаа болоод дуусна, энэ 2-ын төмөр зам барина гэдэг үлгэр, мөнгө цохиж цавчаа хийх, өөр ямар ч зорилго байхгүй, энэ 2 гамшиг мөн ч их гацаа хийж, гай тарьж, холон сүйтгэх ажил хийлээ дээ, монголд төр, засаг гэж байдаг бол энэ 2 шуналтны савраас төмөр замын ажлыг салгаж авахгүйгээр энэ замыг тавина гэдэг ёстой үлгэр, Батзаяа гэдэг нэг мафийг нь арай гэж салгасан, салгасан ч гэж дээ энэ 3-ын компанууд шороо овоолж хамаг мөнгийг нь хамт хувааж цохьсон шүү дээ, одоо ч хамт байгаа.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • УНШИГЧ (202.70.39.29)
    АТГ ШАЛГАЖ НЯГТЛАХ ХЭРЭГТЭЙ НХЭН НЭГНИЙГ ГҮТГЭЖ ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ ТӨМӨР ЗАМ АШИГТАЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРЧ ТАВИХ НЬ ЗӨВ УУРХАЙ 300 ЖИЛИЙН НӨӨЦТЭЙ ЭНЭ ХООРОНД НҮҮРМНИЙ ҮНЭ ХЭДЭН Ч УДАА ДЭЭШ ДООШОО САВЛАХЫГ БУРХАНААС ӨШӨӨ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ..МЭДЭХГҮЙ ЮМАА МЭДЭМХИЙРЧ БИЧИХ НЬ ТЭНЭГ ХЭРЭГ.ЭНЭ ҮНИЙН САВЛАГААГ ХАРЖ АЖИЛЛАНА ГЭВЭЛ ТӨМӨР ЗАМАА НЭГ ӨДӨР БАРИАД МАРГААШ НЬ БУУЛГАХ МЭТЭЭР 300 ЖИЛ ӨНГӨРНӨ БИД ЮУ Ч ЗАРЖ ЗӨӨЖ ЧАДАХГҮЙ АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛАГЧНЫ ҮЛГЭРЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ.САЯХАН СИ ДАРГА ИРЭЭД ТАНАЙХ ХАРИЙН ЗАМ ТАВИБАЛ БИД ЗАРДЛЫГ ДААЯ ГЭСЭН ТИЙМЭЭС ХУЖАА НАРТ НҮҮРС ЗАМ ХОЁРОО ДААТГААД ТАТВАРАА АХИУХАН АВАХ АРГА ЧАРГАА БОДОХ НЬ ЗӨВ.ДЭЭР ЮМ БИЧСЭН НӨХӨР БОЛ ЖЕНКО ГАНСҮХ 2-С ТӨСЛИЙГ САЛГАЖ ӨӨРСДӨӨ ИДЭХ ЗОРИЛГОТОЙ БИЗНЕС БҮЛЭГЛЭЛИЙН ЯВУУЛГА ГЭДГИЙГ ЖААХАН ЮМ ГАДАРЛАДАГ НЭГЭН НЬ ОЙЛГОЖ БАЙГАА..........
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.21)
    Шинэ төмөр замын төслөөс Женко Баттулга, Гансүх хоёрын саврыг салгаагүй цагт энэ төсөл энэ 2 мафийн гараар ороод будаа болоод дуусна, энэ 2-ын төмөр зам барина гэдэг үлгэр, мөнгө цохиж цавчаа хийх, өөр ямар ч зорилго байхгүй, энэ 2 гамшиг мөн ч их гацаа хийж, гай тарьж, холон сүйтгэх ажил хийлээ дээ, монголд төр, засаг гэж байдаг бол энэ 2 шуналтны савраас төмөр замын ажлыг салгаж авахгүйгээр энэ замыг тавина гэдэг ёстой үлгэр, Батзаяа гэдэг нэг мафийг нь арай гэж салгасан, салгасан ч гэж дээ энэ 3-ын компанууд шороо овоолж хамаг мөнгийг нь хамт хувааж цохьсон шүү дээ, одоо ч хамт байгаа.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    мал***** сэтгүүлчээ
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • иргэн (124.158.112.4)
    хувийн компний улсаас мөнгө гаргахгүгээр дараа тооцохоор концесийн гэрээгээр барьж байсан замыг нь зогсоож, булааж авчихаад тэгээд төсвийг бараг 2 дахин нэмсэн байна. гэдэг чинь жинхэнэ авилга, хээл хахууль үнэртэж багаа юм бишүү. энэ Алтанхуяг гэгч новшийн удирдсан АН-ын ЗГ гэж нэг дан луйварчид юмаа.одоо ард түмний амьдралыг хар, 9 сарын 1 1 гээд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэл,төлбөрийг хангах гээд өрөндөө баригдаад явж байна. мөнгө гэж цаас болчохож, огцроочээ энэ ЗГ.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • AH yamarch chadamjgui baahan gudamjnii garuudaar duursen
      2014 оны 08 сарын 28
  • duurtsen garuud baihiim aa (112.72.11.106)
    Ee pisda nuudaa. Hashaa in mongol nvvresnees oor ym baidaggvi ym uu haashaan in yml yaruul uul uurhai oor noots bolloltsoo zodoo baishte erchim hvch hvns hodoo aj ahui bio tehnalog geel iim salbar luugaan anhaaruul yasiin bee
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Hudlaa (103.26.193.26)
    Yamar ch hamaagui hunii ner dund ni tsohij yavah yum
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • def (49.0.129.255)
    odoo naad nuurs gedeg yum chin uns bolson.jencogiin togloomond 8 onoos hoish unaj bgaagaa odoo l oilgoj ehellee gej uu nuursee shataagaad garga
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (103.26.193.14)
    женко дүүрсэн гар юмаа Алтанхуяг тэр төслийг нь зогсоон барин ээ та нар минь санй сайхан зүйлийг хийгээд намынхаа нэрийг ч гэсэн өөд татъя гээд төслийг өгөхөд урьдаас нь эргээд өргөн нарийн гээд худлаа баалаад далимд нь мөнгө идээд хэвтчихдэг гар ч байх ч гэж дээ яана даа Амаржаргалыг ерөнхий сайд болгооод орхисон бол ч бүүр балрах байж дээ еэ хүмүүс минь ухаантай соргог бахйгүй бол юу гээч ч болж болох нь байна шүү
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • МАХН (27.123.214.2)
    “Энержи Ресурс” компани АШИГГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА УЛСАД Л ЗАРСАН БАЙГАА БИЗДЭЭ . ЭРГҮҮ ЮМ БИЧЭЭД БАЙХЫН МУУХАЙ УЛААН ЛУЙВАРЧИД
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (103.26.193.21)
    ядарсан түмнээ ингэж хорлох ч гэж дээ одоо гэтэл биднээс илүү эх оронч гэж үгүй ухааны юм яриад яваа сурагтай шүү цохиод авмаар
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • hjgt (122.201.28.4)
    MAFI JENCO. mongoloos *****
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Нямка (125.113.220.239)
    Энэ тэнэг юу гэнээ нарийн ТЗам тависнаар хямрал багасдаг гэн уу ? Мидрэл ээ нуурс ноль унэд хурэхээ байчхаад байхад юун ТЗам бэ .. Хахаха
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
    • Энэ өөрөө жинхэнэ тэнэг гар байна
      2014 оны 08 сарын 28
  • Chatsga uud ***** (122.201.28.4)
    jenco gansuhtenguud Mongol Ulsiig arai l denduu muuhai horolmaadlaa daa, zavshsan mongo n toim oo aldsan baih oo, ATG shalgaad ch huchirheergui biilegjuu bolson shdee, odoo gadnaas hulmastai orosuudiin zahialgaar mongolchuudiig hoorond n ***** hujaagaar n duudaad yas hayasan mayagtai holon suitgeh ajillagaa yavuulj baina
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.128.31)
    MONGOLYN DAISAN MINI AMAA TAT NARIIN ZAM HIR HURDAN TAVSNAAS HYAMRAL ZOGSOH ESEH NI BUREN HAMAARNA
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    8 цаг 33 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    10 цаг 44 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    11 цаг 32 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    11 цаг 39 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    12 цаг 11 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    12 цаг 19 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    12 цаг 41 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    12 цаг 57 мин
  • Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан болов
    13 цаг 12 мин
  • Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
    13 цаг 25 мин
  • Шведийн шигшээ багийн тоглогч Ясин Аяри төрөлх Тунисынхаа эсрэг хоёр гоол оруулав
    13 цаг 54 мин
  • Японы хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, дэлхий нийтийн хайрыг татав
    14 цаг 10 мин
  • Д.Сумъяабазар: Хотын төсөв, эдийн засгийн асуудлыг УИХ хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг
    15 цаг 41 мин
  • Нью Йорк Никс багийн уналт босолтыг харшуулсан 80 жилийн түүхэн замнал
    16 цаг 1 мин
  • ДАЙНЫ БАЙДАЛ: АНУ-Иран улсууд эвлэрч, Ойрх дорнодод дайны гал намжих найдвар
    16 цаг 29 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалжээ
    16 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
    16 цаг 56 мин
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
    16 цаг 56 мин
  • Өнгөрсөн шөнө Германд ялагдсан 150 мянган хүн амтай үзэсгэлэнт Кюрасао арлын тухай бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 9 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    17 цаг 25 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК