
Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байгаа юм.
Тэгвэл эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаачийг амиа алдахад "Шунхлай" компанийн тухайн салбарын удирдлагууд буруутай гэнэ. Учир нь талийгаач эмэгтэйг огт амруулдаггүй ажиллуулж, маш их дарамталдаг байсан аж. Энэ их дарамтаас болж талийгаач ээлжийн амралтаа ч авч чадахгүй ажлаа хийсээр байгаад ийм байдалд хүрчээ. Мөн хот хөдөөгийн шатахуун түгээх станцууд түгээгчээс гадна хамгаалагч ажиллуулдаг болоод удаж байгаа. Гэтэл "Шунхлай"-н энэ салбарт тухайн үед хамгаалагч бүү хэл бороохой, сүлжээ барьдаг олигтойхон утас ч байхгүй байсан гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Д.Дуулим