Иргэн Б гэгч нь урьд нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ялтай байх хугацаандаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Өвөр эрээний иргэн М-ын 1 тооны хурдан удмын адууг хулгайлж бусдад 25 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.Анхан шатны шүүх 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 127 тоот шийтгэх тогтоол гаргаж, Б-ийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 01 хоногийн хорих ял оногдуулан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон.
2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Давж заалдах шатны шүүх ялтан Б.Бадийн гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































