
Иргэн Б нь 2014.04.21-ний өдөр согтуурсан үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун өлийн даваа” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б-тэй хэрүүл маргаан үүсгэн зодолдож улмаар түүний өмсөж явсан цамцны захаар хоолойг нь боомилж санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 135 тоот шийтгэх тогтоол гаргаж, Г.Баярмагнайг хүнийг санаатай алсан гэмт буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулсан.
Д.Ундрах /24tsag.mn/