
Мөн хулгайлах гэмт хэрэг зургаа, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн байна. Түүнчлэн зам тээврийн 15 хэрэг, 13 осол гарч, 15 хүн гэмтэж бэртжээ. Иймд ард иргэд, олон нийтийг аливаа гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлж, арих согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, өөрийн аюулгүй байдалд анхаарч, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/