Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Содном: Хоноцын сэтгэлгээтэй хүмүүс улс төрийн хүрээнд олон болж байна

2014-8-29
0
ЖИРГЭХ

Содном    UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байгаа билээ.   Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилго бүхий тус төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.

-“ Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн талаар та ямар бодолтой байна вэ?

-UBS телевизийн санаачилж байгаа “ Улс төрд шинэ манлайлагч “ төслийн зорилго, хамрах хүрээ, ач холбогдлын тухай товч танилцуулга, мөн уг төсөлд  залуучуудыг хэрхэн оролцуулж,  шалгаруулах, шалгарсаныг хэрхэн урамшуулах сургалтад хамруулах болзол гаргасныг уншлаа.

Төсөл нь Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шинэ манлайлал бий болгох, шинэ  залуу үеийг тодруулах зорилготой юм байна.   “ Надад шийдэл байна”  сэдвээр 22-40 насны залуучуудаас санал бодлыг нь бичүүлж  эндээсээ шилдгийг нь шалгаруулах юм байна.  Төсөл хэрэгжүүлэлтийн үр дүнд нийгэм, улс төр, эдийн засгийн шийдлээ хүлээж байгаа асуудлыг шийдэх арга замыг олж хэрэгжүүлэхэд  бүтээлч чадварлаг залуучуудаа дэмжин оролцуулах ач холбогдолтой гэж үзжээ.  Манай улсад,  манай төрд сайн манлайлагч нар бүх түвшинд байх зайлшгүй хэрэгтэй. Төр улсаа аваад явах залуучуудыг бэлтгэх, сургах, хүмүүжүүлэх, тэдэнд бололцоо олгох ёстой учраас ийм арга хэмжээг дэмжих нь зүйтэй. Залуучууд төр улсаа яаж авч явах, улс орноо яаж хөгжүүлэх бодол саналтай байдгийг судалж,  тэдний идэвх санаачлагыг өрнүүлэхэд ач холбогдолтой ажил болох учраас энэ арга хэмжээг сайн бодож, үр дүн гархуйцаар зохион байгуулах нь чухал.

-Монгол Улс улс төрийн шинэ манлайлагчийг хэрхэн бэлтгэж, төрүүлж ирсэн юм бэ?

-Улс төрийн манлайлагчийг бэлтгэх тусгай систем байсан гэж бодохгүй байна. Бүх хүүхдийг ерөнхий боловсролтой болгож, их дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургуулиар шаардлагатай бүх салбарын мэрэгжилтэнг  бэлтгэж байсан. Мэргэжил олгох сургалтыг улс ардын аж ахуйн шаардлагатай нягт уялдуулж явсан учраас бэлтгэгдсэн боловсон хүчин олсон мэргэжлээрээ ажиллах бололцоотой байсан нь онцлог.

Сургуулиар боловсрол,  мэргэжил эзэмшсэн төдийгөөр манлайлагч болохгүй. Харин ажил амьдралаас сайн сурч, боловсрол мэргэжлээ тасралтгүй хөгжүүлж байж л манлайлагч болно. Тийм учраас боловсон хүчин бэлтгэх бодлогод тухайн мэрэгжилтнийг ажил дээр нь сургах дадлагажуулахад онцгой анхаарч, ажилч хичээнгүй бөгөөд ажилдаа амжилт гаргаж байгаа хүнийг улам хариуцлагатай албан тушаалд шат дараатай дэвшүүлэн томилж ажиллуулдаг байсан. Мөн хариуцлагын тогтолцоо өндөр түвшинд байлаа. Ажлын хариуцлага алдсан, ёс зүйн алдаа гаргасан хүнд тухай бүрт нь хариуцлага хүлээлгэнэ. Тэр нь ёс суртахуунтай, хариуцлагатай, чадварлаг хүн буюу манлайлагчийг төрүүлэх чухал нөхцөл нь болж байсан байх.   Ер нь амьдрал, ажил бол их сургууль.  Ямар ч их дээд сургуулиас олж аваагүй эрдэм мэдлэгийг ажил амьдралаас олж авдаг гэж үг бий. Тэр үнэн шүү. Их дээд сургуульд онц сурсан, дунд дүнтэй суралцаж төгссөн хоёр хүн ажилд гараад хэдэн жилийн дараа харахад дунд дүнтэй төгссөн хүн нь гарамгай сайн ажилтан болсон байх нь олон тохиолддог. Ажил амьдралын сургууль, тухайн хүний шинж чанарын шалгуурын илрэл байх. Тийм учраас ажлаараа, амьдралаараа үлгэр болж, олон түмэнд үнэлэгдэж,  хүндлэгдэж чадаж байгаа хүн л манлайлагч болох учиртай.

-Өнөөдрийн нийгэм улс төрийн манлайлагчдыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдөр манай  төр улсын удирдлагад жинхэнэ манлайлагч гэж үнэлэгдэх ийм, ийм хүн ажиллаж байна гэж нэр цохож хэлж зүрхлэхгүй нь. Харин улс ардын аж ахуйн бүх салбарт, одоогийн хэллэгээр микро түвшинд хамт олондоо хүндлэгдэж, тэднийгээ манлайлж бүтээлчээр хөдөлмөрлөж  байгаа ажилтан, ажилчин, малчин, бизнесмен нар бол олон бий.  Төр улсын удирдлага,  яам агентлагууд, аймаг, сум дүүргийн удирдлагад жинхэнэ манлайлагч гэж олон түмэнд үнэлэгдэж, хүндлэгдэж чадсан хүмүүс олон байгаасай билээ. Шүүмжлэх нь хэтэрдэг тал байдаг боловч,  улс төрд манлайлагч нар үнэхээр дутагдаж байна. Ашиглал, авилгатай нэр холбогдсон, хариуцлагагүй, ёс зүйгүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг, хийж бүтээсэн зүйл ховор, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс улс төрийн хүрээнд олон болж байна гэдгийг хүлээн зөвшөөрч,  засах нь зайлшгүй шаардлага болсон.  Ийм дутагдлаас салах нь нийгэм эдийн засгийн хөгжлийн чухал нөхцөл мөн. Тийм ч учраас төсөл санаачлагдаж байгаа болов уу.

-Улс төрд манлайлагчид ямар чадварыг эзэмшсэн байх нь чухал вэ?


-Монгол Улсаа маш сайн мэддэг байх нь чухал. Түүх, ёс заншил, нутаг ус, ард иргэдийн бодит амьдрал, улсынхаа дотоод гадаад орчин нөхцөл мэтийг сайн мэддэг байх ёстой. Улс төрч хүн наад зах нь бүх аймаг, ихэнх сумдаар явж нутаг орон, иргэдийн  амьдралтай танилцсан, малчны гэрт хоноглож санаа бодлоо илэн далангүй илэрхийлсэн сэтгэлийнх нь үгийг сонсож чаддаг байх хэрэгтэй.

-Мөн аль салбарын хүн улс төрд илүү амжилт гаргадаг бол, таныхаар…?

-Миний бодлоор одоогийн нөхцөлд сайн эдийн засагч, санхүүч нар илүү амжилт гаргах болов уу. Сайн эдийн засагч, санхүүч гэдэгт диплом өвөртөлж, сонинд өгүүлэл бичих төдий ажил хийдэг хүн биш, эдийн засаг, санхүүгийн салбарт ажиллаж  тэр салбарын ажил амьдралаас суралцсан, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлын туршлагатай, хөгжлийн зорилтыг зөв тодорхойлж, шийдэх оновчтой арга замыг төлөвлөж, түүнийхээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж,  ажиллах чадвартай хүнийг хамааруулж ойлгодог.

-Та “ Улс төрд шинэ манлайлагч “ төсөлд хүчээ сорих гэж буй залууст хандаж зөвлөгөө өгөөч?


-Ухаан сорих энэ төсөлд аль болох олон залуучууд идэвхтэй оролцоосой. Улс орны ирээдүй надаас хамаарна, би эх орноо авч явна, эх орны хөгжил, түүний ашиг сонирхлын төлөө бүх хүч бололцоогоо зориулна гэсэн сэтгэлээр  энэ төсөлд хандаасай.
Нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шинэ сэтгэлгээний манлайлал, манлайлагчийг бий болгох гэсэн зорилготой төсөл учраас томоор сэтгэж, сорилтод оролцох биз. Монголын нийгмийг шинэ нөхцөл байдалд яаж хөгжүүлэх вэ, Улс төрийн систем, ялангуяа төрийн тогтолцоог яаж боловсронгуй болгох вэ, Эдийн засгийг ямар арга бодлогоор эрчимтэй тогтвортой хөгжүүлэх вэ гэсэн асуудлаар ухаан бодлоо уралдуулах юм гэж ойлгож энэ арга хэмжээнд оролцох нь зөв байх. Зөвхөн тухайн аймаг, сум дүүргийн хэмжээнд биш улс орны хэмжээнд явуулах бодлогын асуудлаар ухаанаа сорих нь чухал болов уу.

-Төслөөс гарах үр дүнг та хэрхэн төсөөлж байна?

-Нэгдүгээрт, нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар залуучууд ухаан бодлоо хурцална, суралцана, биеэ дайчлана. Тулгамдсан асуудлууд, түүнийг шийдэх асуудлаар нийт ард түмний дотор хэлэлцүүлэг өрнөх байх. Хоёрдугаарт, нийгмийг, улс төрийг, эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулах ухаалаг удирдагч- манлайлагч тодорч магад.

-Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харахад одоо улс төрийн ямар хүчин шаардлагатай байна вэ?

-Би энэ асуудлаар санаа бодлоо үргэлж бичиж ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр суурь заалт ноцтой зөрчигдөж байгаа гэж боддог. Нэгдүгээрт,“ Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой” , хоёрдугаарт  “ УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно” гэсэн заалт.  Ард түмний төлөөлөл болсон ТӨР төвтэй засаглал биш Нам төвтэй засаглал бий болоод байгаа, тэр нь Үндсэн хуулийн гажуудал гэж боддог. УИХ-ын 76 гишүүний 28 нь сонгогчдоос шууд сонгоогүй намаас томилсон хүмүүс байгааг Үндсэн хуулийн гажуудал гэж боддог. Эдгээр гажуудлаас болж төр засаг тогтвортой байх, ухаалаг төрийн бодлогоор улс орон тогтвортой эрчимтэй хөгжих асуудал бэрхшээлтэй болоод байх шиг байна.

Манай улс төрийн намуудад улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх алсыг харж боловсруулсан бодлого төлөвлөгөөтэй нам нэг ч алга.Тийм бодлого төлөвлөгөөтэй болох сонирхол болон чадвар улс төрийн намуудад байдаггүй бололтой.

Энэ бүхнээс үндэслэж би Төрийн тогтолцоог өөрчлөх, тухайлбал сонгогчид шууд сонгогдсон иргэдийн өргөн төлөөлөлтэй Ардын Их Хурал, АИХ-аас томилогдсон тогтмол ажиллагаатай Улсын Бага Хуралтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хэтийг харсан цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй байх хууль гаргах санал дэвшүүлдэг юм. Энэ асуудлыг “ Улс төрд шинэ манлайлагч” төсөлд ухаан сорих залуучууд анхаарах биз.

-Танд баярлалаа.

Б.ОТГОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
    6 цаг 7 мин
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
    8 цаг 18 мин
  • “ШУНХЛАЙ” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжээр 22 дахь жилдээ шалгарлаа
    9 цаг 6 мин
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
    9 цаг 13 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхаарал татаж ойрын ДӨРВӨН тоглолт
    9 цаг 45 мин
  • Норвегийн угсаа залгамжлах хан хүү 4 жилийн хорих ял сонслоо
    9 цаг 53 мин
  • Имарт “ТОП-100” аж ахуйн нэгжийн 21-т шалгарлаа
    10 цаг 15 мин
  • Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    10 цаг 31 мин
  • Монгол, Австрийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдаан болов
    10 цаг 46 мин
  • Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгууллаа
    10 цаг 58 мин
  • Шведийн шигшээ багийн тоглогч Ясин Аяри төрөлх Тунисынхаа эсрэг хоёр гоол оруулав
    11 цаг 27 мин
  • Японы хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, дэлхий нийтийн хайрыг татав
    11 цаг 44 мин
  • Д.Сумъяабазар: Хотын төсөв, эдийн засгийн асуудлыг УИХ хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг
    13 цаг 15 мин
  • Нью Йорк Никс багийн уналт босолтыг харшуулсан 80 жилийн түүхэн замнал
    13 цаг 35 мин
  • ДАЙНЫ БАЙДАЛ: АНУ-Иран улсууд эвлэрч, Ойрх дорнодод дайны гал намжих найдвар
    14 цаг 2 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалжээ
    14 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
    14 цаг 29 мин
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
    14 цаг 30 мин
  • Өнгөрсөн шөнө Германд ялагдсан 150 мянган хүн амтай үзэсгэлэнт Кюрасао арлын тухай бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
    14 цаг 59 мин
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК