
UBS телевиз ээлжит зорилтот тв төслөө хэрэгжүүлжэхэллээ. Энэ бол “Улс төрд шинэ Манлайлагч” төсөл юм.Өөрийн оршин суугаа аймаг, сум, баг хороог хөгжүүлэх шинэ санал санаачлагыг тээж явдаг залуустай төслийн баг уулзаж ярилцахаар монголорны 21 аймаг 76 суманд ажилласан. Энэ удаад Булган аймгийн Дашинчилэн сумын залуустай уулзаж үзэл бодлоо хуваалцсан байна. Шинэ санал санаачилгаа төслөөр дамжуулан хэрэгжүүлэх болсондоо баярласан залуус төслийн багийнхныг таатайгаар хүлээн авчээ. Хангай, говь хосолсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай тус сумын хэмжээнд тулгамдсан, оновчтой шийдэл хүлээсэн асуудал олон байгаа гэнэ. Гэхдээ ундны усны асуудлыг нэн түрүүн шийдвэрлэх нь зүйтэй гэж нутгийн залуус дуу нэгтэй ярьж байна. Тэд “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслөөр дамжуулан өөрсдийн саналаа гаргаж шийдлээ олно гэдэгтээ итгэлтэй байна.