
Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу БЗД-ийн МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь – Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Уг шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Улмаар “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуй нэгжид 960,000 мянган төгрөгөөр торгосон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)