Хоёр хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай оронд хийх өндөр дээд хэмжээний айлчлал эхлэх гэж байна. Түүний хөлөглөж ирэх тусгай үүргийн онгоц хэдэн өдрийн өмнө аюулгүйн туршилтын нислэгээр Улаанбаатарт ирээд буцсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөлөглөдөг автомашиныг ачсан ИЛ-76 онгоц өчигдөр буюу 2014 оны 08-р сарын 31-ний оройн 21 цаг орчимд Улаанбаатар хотын Чингэс хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Гадаад оронд айлчлахдаа өөрийн автомашинаа авч явдаг цөөн удирдагчдийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин билээ. Сонирхуулахад ачаа тээврийн ИЛ-76 онгоцыг Оросын нэрт зохион бүтээгч Сергей Ильюшин 1971 онд бүтээсэн бөгөөд дэлхийн олон оронд өнөөг хүртэл амжилттай ашиглагдаж байгаа алдартай хөлөг юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол нийтдээ 960 орчим ийм онгоц үйлдвэрлэсний гол хэрэглэгчид нь ОХУ, Энэтхэг, Украйн зэрэг орнууд байна. 





















































Сэтгэгдэл (1)