“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий суманд ажиллаж залуусын санал бодлыг сонслоо. Хужирт нь халуун рашаан, сувиллын газраа түшиглэн хөгжиж буй 6700 гаруй хүн амтай таван багтай томоохон сумдын нэг. Аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд жил ирэх тусам залуужиж байгаад нутгийн удирдлага баяртай байна.Харин Бат-Өлзий сум нь Улаанголын хүрхрээ, Хоргой хүрэн зэрэг газраараа жуулчдын анхаарлыг татдаг. Сумын 2000 гаруй айл өрхийн 1300 нь мал аж ахуй эрхлэн амьдардаг. Сумын удирдлага болон залуус байгалийн өвөрмөц тогтцоо түшиглэн аялал жуулчлалын бааз байгуулах тухайгаа ярьж байна.
Дашрамд дуулгахад, эх орны дөрвөн зүг найман зовхист суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа залуус хөгжлийн төлөө нэгдэн “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцохыг уриалж байна. Төсөлд 22-40 насны Монголулсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин есдүгээр сарын еснийг хүртэл шуудангаар болон цахим хаягаар ирүүлээрэй.





















































