
Өвөрхангай аймгийн Хархорин сум 13000 гаруй хүн амтай аялал, жуулчлал болон хөдөө аж ахуй эрчимтэй хөгжиж буй нутаг. Гэвч орон нутагтаа ажиллаж амьдрах хүсэлтэй залуучуудад ажлын байр хомс байгааг оршин суугчид онцолж байна. Тиймээс залуучууд “Улс төрд шинэ Манлайлагч” төслөөр дамжуулж өөрсдийн шинэ санал санаачлагаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгон шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөлд 22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичиж оролцох боломжтой. Эсээгээ энэ сарын 09 хүртэл шуудангаар болон цахим хаягаар ирүүлээрэй.