
UBS телевиз ээлжит зорилтот тв төсөл орон даяар хэрэгжиж байна.“Улс төрд шинэ манлайлагч” төсөлд Монгол улсын иргэн 22-40 насны залуус “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичиж оролцох боломжтой. Төслийн баг өөрийн орши нсуугаа аймаг, сум, баг хороог хөгжүүлэх шинэ санал санаачлагыг тээж явдаг залуустай уулзаж төслөө танилцуулахаар 21 аймаг 76 суманд ажиллаад ирлээ. Архангай аймгийн Цэнхэр сум аймгийнхаа төвтэй хамгийн ойрхон оршдог 1500 өрх, 6000 хүн амтай. Газар тариалан эрхлэхэд тохиромжтой эл нутгийнхан шилдэг тариаланч гэр бүлийг төсөлд оролцуулна хэмээн ярьж байна. Тэд уламжлалт газар тариаланг авч үлдэхийн тулд гар аргаар хадлангаа бэлддэгээс гадна тахир дутуу хоёр иргэнийг ажлын байраар хангажээ.