
UBS телевиз Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох, шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийг санаачлан хэрэгжүүлж байна.Төсөлд 22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин дэлхийн хаанаас ч оролцох боломжтой.Уралдаанд орох хүсэлтийг есдүгээр сарын еснийг хүртэл шуудангаар болон цахим хаягаар хүлээн авч байгаа.Төслийн агуулга, зорилго, мэдээллийг орон нутагт хүргэж залуусын үзэл бодол, санал санаачилгыг дэмжин мэдээлэл түгээх зорилгоор яваа уран бүтээлчдийн баг Архангай аймгийн Цэцэрлэг хотод ажиллалаа. Тус аймаг 91000 хүн амтай. Цэцэрлэг хот,Эрдэнэ булган сум нь Хангай нурууны ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтантай, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урдТамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумтай хиллэдэг. Цэцэрлэг хот нь боловсролын болон эрүүл мэндийн байгуулага ихтэй учраас залуучууд шилжин ирж суурьших нь элбэг. Тиймээс залуучуудаа уриалан тэдний оролцоог нийгэмд бий болгох үүднээс олон талын арга хэмжээ зохион байгуулдаг байна. “Улс төрд шинэ Манлайлагч” төсөлд сумынхаа манлайлагч залуусыг оролцуулахаар бэлдэж байгаагаа хэллээ.