Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Шүүрх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм. Тус шүүх хурлын шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцох аж.Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/























































