ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангиас өчигдөр хоёр хоригдол оргосон талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр хоригдлуудын нэг нь хүн амины ноцтой
гэмт хэрэг үйлдэн ялаа эдэлж байсан аж. Тэд уиржигдар орой харуул
хамгаалалт буух үеийг тааруулан оргосон байна.Тэгвэл тэдний нэг нь хүн амины хэрэгтэй бол нөгөө нь хулгайн хэрэгтэй гэдгийг эх сурвалж хэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Амарбаясгалан, Гантөмөр гэх 22-23 настай залуус нарлагааны сараалжин хаалттай хэсгээр дамжин оргон гэнэ. Харин албаныхны хэлж буйгаар тэдгээр хоёр ялтан хоёулаа хулгайн хэргээр ял эдэлж байжээ.
Д.Дуулим
























































Сэтгэгдэл (1)