Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банк 2014 оны ЭЕШ-нд хамгийн өндөр оноо авсан Б.Амарзаяаг бүтэн жилийн сургалтын төлбөрөөр урамшуулав

2014-9-05
0
ЖИРГЭХ

    1Төрийн банк энэ жил 16 оюутанг сургалтын төлбөрөөр урамшуулахаар болжээ.  Тэдний нэг болох Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан Б.Амарзаяад бүтэн жилийн сургалтын төлбөрийг өчигдөр оюутны “Смарт” картаар нь дамжуулж өгсөн юм. Тэр үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Элсэлтийн ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр буюу бүх хичээл дээрээ 800 оноо авсан Д.Амарзаяа гэдэг оюунлаг охиныг Төрийн банк дэмжиж сургалтын төлбөрийг нь хариуцъя гэж “Тангарагийн баяр”-ын үеэр амласан. Үүнийхээ дагуу сургалтын төлбөрийг нь гардуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Мөн Б.Амарзаяаг сургуулиа төгсөөд Төрийн банкинд ажиллахыг хүсвэл баяртайгаар угтаж авахаа дуулгалаа. Б.Амарзаяа “Би Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр сурч байгаа. Төрийн банк сургалтын төлбөрийг минь урамшуулал болгож өгсөн нь санхүүгийн төдийгүй сэтгэл санааны маш том дэмжлэг боллоо. Надаас гадна манай гэрийнхэнд том дэмжлэг үзүүлсэнд баяртай байна. Ирээдүйгээ дэмжиж байгаа сайн үйлсийнх нь хариуд чанартай боловсон хүчин болж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэж амлаж байна” гэлээ.

    Тус банк жил бүр оюутнуудад сургалтын төлбөр олгож, санхүүгийн асуудалгүй сурч боловсрох боломжийг нь олгодог. Нийгмийн хариуцлагаа биелүүлж буй энэ ажлынхаа талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан “Улс орны эдийн засгийн хөгжил нь оюун ухааны хөгжил байдаг. Оюунлаг хүмүүсийн хүчин зүтгэлээр улс хөгждөг. Монгол Улсын хөгжлийн ирээдүйг оюутан залуусын хөгжлөөр харж байгаа. Тиймээс Монголын ирээдүйг авч явах оюутан залуусыг дэмжих нь улсынхаа хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж манай хамт олон үздэг. Тэр утгаараа бид зах зээлд оюутны “Смарт карт” нэвтрүүлсэн нь оюутнуудад хамгийн олон боломжийг олгосон бүтээгдэхүүн болсон. Энэ картын хэрэглэгчид санхүүгийн болон банкны үйлчилгээнд зориулах цагаа сурч боловсроход зориулж байгаа нь оюутны хөгжлийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Өнгөрсөн жил гурванд оюутанд сургалтын төлбөр олгосон бол энэ хичээлийн жилд 16 оюутанг сургалтын төлбөрөөр урамшуулахаар боллоо” гэсэн юм.
1
    Төрийн банк нь оюутны смарт карт хэрэглэгчдээсээ азтануудаа сонгож сургалтын төлбөрөөр урамшуулдаг юм байна. Өнгөрсөн жилээс Төрийн банк Монголын оюутны холбоотой хамтран “Смарт карт” нэвтрүүлсэн нь оюутнуудад санхүүгийн асуудалгүй санаа зовохгүйгээр сурах боломжийг олгосон.  Тус карт нь оюутны нэрийн хуудас болохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг картаараа дамжуулж авах, нийтийн тээврээр үнэгүй зорчих, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх зэрэг боломжийг олгодог. Тодруулбал, оюутнуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг Тэнгис кино театр, Интерном их дэлгүүр, “HiFi” дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төв зэрэг газруудад 5-40 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг “Смарт карт” олгодог. Мөн энэ жилээс “Смарт” карттай оюутнууд Скайтел группын 90 хувийн урамшуулалттай багцад хамрагдах болжээ. Ингэснээр 60 мянган төгрөгөөр жилийн турш сүлжээндээ үнэгүй ярьж, интернэтийн зарим үйлчилгээг авах боломжтой аж. Цаашид бусад үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллахаар зорьж байгаагаа Төрийн банкныхан хэлсэн юм. Үүнээс гадна “Смарт” картаараа дамжуулан сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон урамшуулах, хөнгөлөлтийг эдлэх боломжийг оюутнуудад олгожээ.
1
1
    Оюутнууд дээрх боломжийг эдлэхээс гадна жил бүр тодорхой тооны оюутан сургалтын төлбөрийн дэмжлэг авч иржээ. Өнгөрсөн жил Төрийн банк Монголын оюутны холбоотой хамтран “Тангарагийн баяр”-ыг зохион байгуулах үеэрээ азтай гурван оюутныг сургалтын төлбөрөөр урамшуулсан. Харин энэ жил “Тангарагийн баяр”-аар эхний таван азтай оюутанг тодруулан сургалтын төлбөрөөр урамшуулсан юм. Үлдсэн арван оюутанд Улс тунхагласны баяр болон бусад тэмдэглэлт өдрөөр шалгаруулах юм байна.
1
    Дашрамд дурьдахад, оюутнууд “Смарт” картаа Оюутны холбоогоороо дамжуулан захиалах боломжтой аж. Төрийн банкны бүх салбар нэгж болон 1800-1881 дугаарын утсаар тус картын талаарх мэдээллийг авах боломжтой гэнэ. Мөн Монголын оюутны холбоо, тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөлөөс “Смарт” картын талаарх мэдээллийг авах боломж байгааг Төрийн банкныхан дуулгасан.

Сэтгүүлч Б.Жаргалтуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
    3 цаг 59 мин
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
    4 цаг 11 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    4 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ баг Босни ба Герцеговины шигшээтэй 1:1-ээр тэнцэж фенүүдээ гонсойлгов
    4 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: АНУ-ын шигшээ баг талбайдаа Парагвайн шигшээ 4:1 харьцаатай илт илүүрхлээ
    4 цаг 53 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Орхон аймагт ажиллалаа
    5 цаг 4 мин
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    18 цаг 59 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    23 цаг 57 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    Өчигдөр 16 цаг 22 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    Өчигдөр 16 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    Өчигдөр 14 цаг 21 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP 2026: Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Имарт × U.S. Embassy 3x3 U14 Basketball Tournament
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Франц Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК