
Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан
гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд
холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 13.00 цагт товлогджээ.
Шүүх хурал Дээд шүүхийн байранд болно гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан
тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/