
Өнөөдөр
"Барилга орон сууц-2014" үзэсгэлэн яармаг "Мишээл экспо” төвд нээлтээ
хийлээ. Энэ үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод орон сууц барилга барьж
байгаа компаниуд, гадаад, дотоодын барилгын материалын үйлдвэрлэгчид,
машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, ландшафт, интерьер дизайны
зэрэг 120 гаруй аж ахуйн нэгж мөн ипотекийн зээл олгож байгаа арилжааны
банкууд оролцож байна. Энэ үеэр барилгын салбарт шинээр нэвтэрч байгаа
орчин үеийн дэвшилтэт техник технологи, барилгын материал, тоног
төхөөрөмж болон эрчим хүчний хэмнэлттэй барилга, хаусны шийдлийг дэлгэн
үзүүлэх юм.
Үзэсгэлэн үргэлжлэх 9-р сарын 5-7-ны өдрүүдэд
"Саруул", "Нарны Хороолол", “X Apartment", "Хүннү 2222", "Хангай”, "Шинэ
Налайх", "Комфорт Апартмент" зэрэг 60 гаруй стандарт болон тансаг
зэрэглэлийн хотхон, хороолол, орон сууцнууд оролцож барилгачдын баярыг
тохиолдуулан хямдрал урамшуулал зарлаад байна.