“Хорих 0461 дүгээр ангид урьдчилан хоригдож байсан Э.Вантөмөр нь /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2. 98 дугаар зүйлийн 98.1/, Б.Амарбаясгалан /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 /нар нь 2014 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө оргосон” гэх хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.Веб сайтуудаар дээрх оргосон этгээдүүдийг хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байгаа хоригдлууд гэж мэдээлж байгаа боловч Э.Вантөмөр нь бусдыг залилсан болон хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт, Б.Амарбаясгалан нь бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар цагдан хоригдон, шалгагдаж байгаад оргосон этгээдүүд аж.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (6)