
Өнөөдөр намрын тэргүүн сарын хар бич сарын гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Сэрэхүй шүтэн барилдлагатай. Нар 06.25 цагт мандаж 19.28 цагт жаргана. Билгийн тооллын 12. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтэнд сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.