
Нийслэл Өргөө ХК-ны захирал Б.Ганзориг нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.