Гэрэл зураг сонирхогчдын “Мартагдашгүй намар” фото аяллын бүртгэл эхэллээ. “Тусгал” клубээс санаачилж, “Монголын фликрчид” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа энэ аялал газар тариалангийн бүс нутагт болохоороо онцлог юм байна. Энэ үеэр "Мартагдашгүй намрын болзоо”, “Мартагдашгүй намрын супер селпи”,
“Мартагдашгүй намрын тусгал” зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион
байгуулах аж. Аялалд оролцох гэрэл зурагчдын есдүгээр сарын 8-11-нд “Пролайн” студийн байранд очиж бүртгүүлэх юм байна.






















































