
Өнгөрсөн пүрэв гараг буюу 9-р сарын 04-ний өдөр Богд ууланд хоёр ч түймэр гарчээ. Төрхурахын аманд түймэр гарч байна гэсэн мэдээллийн дагуу 15 цагийн үед Богдхан уулын Бага тэнгэрийн аманд гарсан түймрийг унтраагаад буух гэж байсан Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 10 байгаль хамгаалагч, 3 мэргэжилтэн албан хаагчид Төрхурахын амны гучийн гарам буюу Эрээний энгэрийн 2500 м.кв газарт хөвдөн доогуур гарсан түймрийг цаг алдалгүй, модонд оруулалгүйгээр унтраан цурманд оруулсан байна.
Иймд ард иргэдэд намрын хуурайшилт, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)