2014 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2-7 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.























































