2014.10.1, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР
ГАР ОДТОЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2014.10.1, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.07-18.41
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруунн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.























































