Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна.

Монголын баг тамирчдаас долоон боксчин рингенд гарахаас хамгийн эхэнд хүрэл медалийн болзол хангаад байсан М.Нандинцэцэг тулалдлаа.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчин Шекербековатай тулалдаж, 0:3 (37:39, 37:39, 36:40) онооны харьцаагаар ялагджээ.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар хүрэл медалийн төлөө тулалдсан боловч ялагдлаа.
56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгсөн юм.
























































Сэтгэгдэл (6)