Ийм гарчигтай нийтлэлийг алдарт “Huffingtonpost” сонинд Августо Томсон хэмээх нийтлэлч хэвлүүлжээ.
Ийм гарчигтай нийтлэлийг алдарт “Huffingtonpost” сонинд Августо Томсон хэмээх нийтлэлч хэвлүүлжээ.

Монгол эмэгтэйчүүд, ялангуяа хөдөө орон нутагт үр хүүхдээ асран хамгаалах, гэр орноо авч явахад хамгийн чухал үүрэгтэй байдаг. Статистик судалгаанаас үзвэл тэд эрчүүдээс боловсрол өндөртэй ч бага цалин авдаг. Монголын говиор аялахдаа бид тэдний мэдлэг ухаанд итгэхээс өөр аргагүй болж, Монгол бол ер бусын хүчирхэг эмэгтэйчүүдийн орон юм байна гэдгийг мэдэрсэн билээ. Ийм хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг нь манай орчуулагч Гүндэгмаа юм. Skype сүлжээгээр ярилцлага авахдаа бид түүний англи хэлний чадварыг нь биширч, шууд ажил санал болголоо. Гүндэгмаа англи хэл сурахын тулд Улаанбаатарт нүүн очиж, хоёр эгчтэйгээ хоёр өрөө жижигхэн байр түрээслэжээ. Тэр англи хэлний дүрмийн дасгал дээр ажиллаж, үг цээжлэхээр шөнө дунд хүртэл хичээллэдэг байсан ажээ. Ингээд 18 насандаа Соросын сангийн тэтгэлэгт шалгарч, Монтанагийн их сургуульд элсэн суралцсан юм байна.
Гүндэгмаатай хамт Монголын олон айлаар зочлохдоо түүнийг хүч чадлаа бүрэн дайчлахыг бусад эмэгтэйчүүдэд уриалж буйг анзаарав. Монголд дижитал эрин үеийн хөгжлийн бүтээгдэхүүн болох интернэт хүчээ авч, тэр хэрээр нүүдэлчдийн соёл өөрчлөгдөж байна. Нүүдэлчид бие биенийхээ гэрт зочилж, цайгаа хувааж уунгаа малынхаа тухай ярилцдаг.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын захын зусланд гурван хүүхдийн ээж, 42 настай Номин хэмээх бүсгүй амьдардаг. Номин хүүхдүүдээ өвлийн цагт Улаанбаатар хотод сургахын хажуугаар хөдөө нутагт мал хариулдаг байна. Нүүдэлчдийн өв соёлоор бахархдаг тэрээр Монгол гэрт амьдрах боловч хүүхдүүдийнхээ ухаалаг гар утсаар тоглох дуртай. Зуны цагт түүний амьдрал улам баялаг, бүтээлч болдог ажээ.
Номингийн гэрт хэдэн цаг саатсаны дараа явах цаг ч боллоо. Машинд суухдаа түүний гэр лүү эргэж нэг харав. “Би хүүхдүүдээ гадаадад сургаж, мөрөөдлийг нь биелүүлэхийг хүсдэг. Нөгөө талдаа Монголынхоо ирээдүйд ч хувь нэмэр оруулах байх” гэж Номинг ярихад би толгой дохив. Түүнийг сүүтэй цайгаа самран суухад уур нь агаарт савсах ажээ.
























































Сэтгэгдэл (15)