“Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир нь ажилтнуудаа зодсон. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгасан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар цагдаад өргөдөл гаргасан хоёр эмэгтэй ангийн захирагчтайгаа тохиролцож өргөдлөө буцаасан гэнэ” гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл уг мэдээллийг прокуророос шалгахад энэхүү гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хохирогч гомдолгүй гэж өргөдлөө буцаан авсан гэж мэдээлсэн нь үндэслэлгүй гэдгийг тогтоожээ. Иймд Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.Балдан-Очирт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (12)