УИХ-ын нэр бүхий гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь хачирхалтай мессэж ирж олныг багагүй гайхшруулаад авав. Энэ асуудалд мобиком компани хариу мэдэгдэл хийхдээ “Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 иод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогдоод байна. Тэр 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессэж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол нь ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно” гэж байсан. Мобикомын энэ мэдээллийн дараахан Тагнуулыг ерөнхий газраас мэдээлэл хийж УИХ-ыг зарим гишүүдийн хүсэлтээр энэ мессежний хэргийг шалгаж эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Гэтэл тун удалгүй л энэ хэрэгтэй холбогдуудан зарим нэг хүнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудсаараа дамжуулан өөрийнх нь туслахыг ТЕГ-аас дуудаж шалгасан талаар жиргэсэн юм. Ийнхүү хэд хэдэн хүнийг шалгасаны эцэст ТЕГ-ыхан УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалагийн мессежүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон бөгөөд энэ хүний нэрийг яаран мэдээлэхгүй гэдгээ ч мэдэгджээ. Өөрийнхөө дугаараас хачирхалтай мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай элдэв мессеж авсан УИХ-ын гишүүдийн тоо 44-д хүрсэний 30 нь МАН, 14 нь АН-ын гишүүд байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим





















































Сэтгэгдэл (1)