Гадаадад их , дээд сургууль төгссөн залууст зориулсан “My Job” хөдөлмөрийн өдөрлөг өнгөрсөн баасан гарагт боллоо. “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриайт энэхүү өдөрлөгт “Хаан” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банк, “Витсамо фрут жүүс” зэрэг 20 гаруй байгууллага оролцсон байна. Тэдний ихэнх нь дилер, хөрөнгө оруулалтын менежир, эрсдлийн менежер зэрэг мэргэжилтэн авах сонирхолтой байгаагаа танилцуулжээ. Эдгээр ажлын байранд эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр гадаадад сургууль төгссөн мэргэжилтэн хэрэгтэй байгаа аж. Ийнхүү гадаадад сургууль төгссөн залууст зориулан анх удаа нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулсан байна.



















































