Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээндорж Олон улсын төмөр замчдын Ази, Номхон далай бүсийн дэд даргаар сонгогдсон байна. Тэрээр энэ албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдож байгаа юм. Урд нь 2012 онд уг байгууллагын дэд даргаар томилогдож байжээ. Мөн тус байгууллага ээлжит хурлаа 2015 оны тавдугаар сард манай оронд хийхээр шийдвэрлэжээ. Энэ үеэр “Төмөр замаар хил нэвтрэлтийг хангах нь” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдах юм байна. 



















































