Дорнод аймагт ОХУ –ын хилийн дагуу ой хээрийн түймрээс хамгаалах 150 км шороон зурвасыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр, мөн орон нутгийн төсвөөр 100 км, нийт 250 км шороон зурвас байгуулах ажлыг энэ онд эхлүүлсэн. Хээрийн түймэр хамгийн ихээр орж ирдэг Чулуунхороот сумаас уг зурвасыг тавьж эхэлсэн байна. Уг зурвас нь 10 метр өргөн, 15 – 30 см зузаан, 250 км урттай аж. Хилийн 0275 дугаар ангийнхан гүйцэтгэсэн уг ажлыг өнгөрсөн долоо хоногт улсын болон аймгийн комисс хүлээн авчээ.



















































