Төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг байгууллагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Эдгээр цэцэрлэгийн нийт 53 мянган хүүхдүүдийн хоол хүнсийг орон нутгийн болон төрийн өмчийн байгууллагууд хүнс нийлүүлдэг аж. Тодруулбал, хүнс хаган нийлүүлэх таван байгууллага нийт 10 машинтайгаас долоо нь зориулалтын бус, хөргөх төхөөрөмж байхгүй, дулаан хэмжих хэрэгсэлгүй байжээ. Мөн тус байгууллагуудад зориулалтын машин, агуулах байхгүй учраас зориулалтын бус байранд хүнсээ хадгалдаг нь стандарт шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ.



















































