09:00 цагт Глоб Интернэшнл Төвөөс "Нээлттэй Нийгэм Форум"-ын хурлын танхимд “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт-ярилцлага зохион байгуулна.09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл жаргал” эрүүл мэндийн төв, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын цэцэрлэгүүдэд санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай нээлттэй хэлэлцэнэ.
09:00 цагт сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргээлэх зорилгоор Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Ногоон гэрэл - Цагаан шугам 2014" тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна.
10:00 цагт МХЕГ-аас Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаа, эбола вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдалтай танилцана.
11:00 цагт Туул голын сав газрын дарга, мэргэжилтнүүд тус голын сав газрын онцгой хамгаалалтын бүсийн хур хогийг ачих явцтай танилцана.
11:00 цагт "Бизнес эрхлэгчдийн орчин дахь авлигын нөхцөл байдал" тав дахь судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал "Монголньюс" мэдээллийн төвд болно. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Сант-Марал сангийн Гүйцэтгэх захирал Л.Сумати нар оролцоно.
11:40 цагт Жанцангийн буудлаас Баянхошууны эцсийн буудал хүртэлх 0,5 км зам шинэчлэлийн ажлын нээлтийн ажиллагаа Жанцангийн буудал, “GMG” худалдааны төвийн Зүүн талд болно.
12:00 цагт Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан "Blue sky" цамхагт "Өнөөдрөөс Хуримтлуулцгаая" уриан дор олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгуулна.
14:00 цагт цахим сэтгүүлзүйн шинэчлэл, Сошиал медиа, сэтгүүлч ба блог хөтлөгчийн ялгаа, сошиал медиаг амжилттай ажиллуулах зарчмууд, цахим ертөнцийн хэрэглэгч сэтгүүлчээс юу хүсдэг вэ зэрэг сэдвээр мэдлэг олгох сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн танхимд зохион байгуулна.




















































