Булган аймгийн Гурванбулаг суманд нэг үхэр галзуурч, энэ нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байдаг. Тодруулбал, Гурванбулаг сумын Агт багийн нэгэн малчны бяруу галзуурч, түүнийг устгаж, ариутгасан юм. Мөн тухайн айлын бүс нутагт энэ сарын 28-наас хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Аймгийн Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүд, малын эмч нар өвчний голомтод хяналт тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт явуулж байгаа аж. Гэхдээ одоогоор нэмж мал өвчлөөгүй байгаа гэнэ. 



















































