Сүхбаатар дүүргийн нутагт орших нэгэн орон сууцны орцны үүдэнд төрөөд 24 цаг ч болоогүй хүүхэд гаднын нөлөөтэй амиа алдсан байхыг иргэд хараад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Гэвч одоогоор нярайн эцэг эх нь хаанахын хэн болохыг хууль хяналтын байгууллагынхан олж тогтоогоогүй байгаа аж. Тиймээс төрөх хугацаа нь болсон ч хүүхдээ яасан нь тодорхойгүй байгаа сэжигтэй иргэний талаарх мэдээллийг НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт яаралтай мэдэгдэхийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Цагдаагийн байгууллагын энэ тухай мэдээллийг 93022480, 99095223 дугаарын утсаар авах бөгөөд бодит мэдээллийг үнэлэн, нууцыг чандпан хадгалахаа илэрхийллээ.Д.Дуулим





















































Сэтгэгдэл (1)