Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд шүүх дэх дээрмийн бүлэг

2012-4-04
0
ЖИРГЭХ
Шүүхийн өнөөгийн тогтолцооны гажуудлыг овжин ашигласан Ажнайн Бат–Эрдэнэ Таван Толгойн хувьцааг луйвардаж өгөөд ашиг хүртдэг зохион байгуулалттай бүлэглэлийг Дээд шүүхэд бий болгожээ.
АЖНАЙН БАТ - ЭРДЭНИЙН ЛУЙВАР

deeh_shuuh  Шүүхийн өнөөгийн тогтолцооны гажуудлыг овжин ашигласан Ажнайн Бат–Эрдэнэ Таван Толгойн хувьцааг луйвардаж өгөөд ашиг хүртдэг зохион байгуулалттай бүлэглэлийг Дээд шүүхэд бий болгожээ. Энэ бүлэглэл нь их хэмжээний хөлс тохирч, хэргийг шүүхийн шат шатанд нь хэнээс татгалзаж, хэнд хуваарилуулж, хэнийг аргадаж, хэнтэй тохирч, хэнийг дарамтлахыг өө сэвгүй хийдэг, гар нийлэхгүй хүмүүсийг доод шатанд нь цэвэрлэдэг, гар нийлэхийг нь дээш татах замаар зүү орох зайгүй цул багийг бүрдүүлсэн ажээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс…

  «Шүүх дотроо бие биенээсээ хараат байдаг.. Энэ бол нэлээн санаа зовоох түвшинд байна уу гэж би ойлгоод байна Ерөнхий шүүгч нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга байгаа, тэр иргэний танхимийн тэргүүнүүд дарга нар Мэргэжлийн хорооны дарга байгаа. Тэрнийгээ Ерөнхий шүүгч нь санал болгож томилдог. Шүүгчдийн хэрэг хуваарилдаг бусад олон асуудлууд байгаа л даа. Шүүх бүрэлдэхүүн томилдог, шүүгчид албан тушаал ахидаг, сэлгэдэг, шүүгчдийг шагнадаг, орон байрных нь асуудлыг шийддэг, сахилга мэргэжлийн хороонд шилжүүлдэг, томилолт, энэ бүх асуудал нөгөө мэргэжлийн шүүгч, мэргэжлийн асуудлуудтайгаа холилдоод байгаа явдал энд зохисгүй байна.. Би харж байхад Энэ анхан шатанд ажиллаж байгаа шүүгч нар «хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага» гэдэг шиг хүнд нөхцөлд ажилладаг юм болов уу гэж заримдаа боддог. “Сант марал” бусад судалгааны байгууллагуудын гаргасан судалгаатай танилцаж байхад 5 хүний 4 нь шүүхийн байгууллагад сэтгэл дундуур байна гэж хариулсан байна. Тэр шүүхийн шинэтгэлийн индекс гэж зүйлээр манай шүүхийг огт хангалтгүй ажиллаж байна гэсэн ийм зүйл гарсан байгаа юм. Эргэн тойронд ард иргэдийн дунд яригддаг зүйл бол авилгалд автсан ийм нөлөөнд автсан гэсэн ийм хандлага бол шүүх, хуулийн байгууллага дээр өндөр гардагийг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн нэг ойлгодог зүйл бол энд шинэчлэл явагдаагүй, шинэчлэх хэрэгтэй.”

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ луйвардаж, тэргүүн шүүгч Ц.Амарсайхан нь хамгаалж, хуулийг гууль болгож байна

   Толгойгоороо хөрөн­гө босгож чадахгүй бол бусдын эд хөрөнгийг луй­вар­дан баяжиж дээшээтэмүүлэх нь зарим нэгэн хүний өндөрлөгт хүрэх арга бололтой. Сүүлийн жилүүдэд иймэрхүү за­маар даялж төрийн өн­дөр­лөгт хүрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь “Таван толгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дар­га Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр “Ажнай” компани бай­гуулж энэ нийгэмд эрвийх дэрвийхээрээ хүч үзэж УИХ-д ч сонгогдож явсан нэгэн. Харамсалтай нь 2008 оны УИХ-ын сон­гуульд нэр дэвшээд ба­раа­гүй. Одоо “Таван тол­гой” хувьцаат компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж буй. Бусдын өмч хөрөнгө манаж байгаа тэрбээр олон нийтэд арил­­жаалагдаж багагүй үнэд хүрсэн тус газрын хувьцаагаар их хөрөнгө босгож болохыг анзаар­сан уу, эсвэл цэнхэр та­салбараар уурхайд хө­рөн­гө оруулаад мартсан иргэдийн хөрөнгийг өөрийн болгох гэж шуна­сан уу юутай ч Таван толгойн уурхайн хувь­цааг захаас нь авахуу­лаад цуглуулж эхлэх ажлыг тойрон хүрээлэгчдээрээ эхлүүлжээ.

   Мэдээж түүний хөрөнгөжих хүсэл, хууль бус аргаар хувь­цааг өөрийн болгох зам тийм ч төвөгтэй байгаагүй биз. Хувьцааг цэцэг шиг л түүв. Цэнхэр тасалбараа уурхайн хувьчлалд зориулсан атлаа буцаж ногдол ашиг аваагүй олон жил болсон иргэдийн нэрс түүний эхний агнах “бай” болов. Ингэхдээ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер, диллерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэм­шигчдийн нэр хаяг, регистрийн дугаа­р нэг тоо, нэг үсгийг нь л өөрчилж бусдын нэр дээр шил­жүүлж байсан байх юм. Тэр нь гар дамжин борлуулагд­саар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн халаа­­санд ордог байна. Иймэрхүү маягаар 60 гаруй хүний 50 мянга гаруй хувьцааг өөрийн болгоод байгаа нь хуу­лийнх­ны шалгалтаар батлагджээ. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус ажилла­гааг Санхүүгийн зохицуу­лах хороо хянаж үзжээ. Тус бай­гуул­лагын дүгнэлтэд “Ажнай ин­вест” брокер диллерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилт­нууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээл­лийг бусдад мэдээлсэн гэж үзэж буйгаа нуусангүй.

   Тодруулбал “Ажнай инвест” БДК, түүнд ажил­лаж бай­сан ажилтнууд дотоод мэдээллийг бусдад өгсөн байна. Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт” Хөрөнгө оруулагч­дын өмч­лөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй хол­богдох нийтэд тараагдаагүй мэдээл­лийг мэдээ­лэх, өмчлөгчийн зөвшөө­рөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно гэх мэтээр тус хуулийн олон заал­туудыг зөрчсөн болохыг тогтоожээ. Мөн “Анжнай инвест” БДК нь “Марал инвест” БДК-иар дамжуулан харил­­цагчийн өмчлөлд байсан “Таван толгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувь­цааг Д.Бат-Эрдэнэ өөрийн өмч­лөлд шилжүүлж авчээ. Үүнд “Марал инвест” БДК-ийн харил­цагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадга­ламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн 15756 ширхэг хувь­цааг 55 удаа­гийн арилжаагаар Д.Бат-Эрдэ­нийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь “Марал инвест” БДК, “Ажнай инвест” БДК-ийн бро­кер, диллерүүд хуйвалд­ан иргэ­дийн хөрөнгийг хууль бусаар нэр бүхий цөөн иргэд түүний дотор Д.Бат-Эрдэнийн өмчлөлд шил­жүүлсэн байна.

 ҮХСЭНИЙГ АМЬДРУУЛАГЧ

   Тухайлбал, иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг түүнийг нас барснаас хойш үйлдсэн боло­хыг тогтоожээ. Энэ гэрээнд иргэн Ц.Батсүхийн ӨГ 716214 гэсэн пас­портын дугаарыг хуурамчаар ӨГ 690526 гэж бөглөсөн болох нь мөн тогтоогджээ. Мөн дээрх иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн атал түүнийг өмнөх хаягаар нь бөглөж, Өмнөговь аймагт хэмээн бичсэн байсан байх юм. Бас иргэн Д.Энх­тай­ваны паспортын дугаарыг мөн зөрүүтэй бөглөсөн байжээ. Иймэр­хүү маягаар “Ажнай”-н Д.Бат-Эрдэ­нийн халаасанд орсон иргэдийн хувьцаа хоёр гурван хүнээр бус нэг хэсэг хүний хөрөнгөөр гараа угааж, буяндаа бузар хураасан баримт байна.

   “Таван толгой” хувьцаат компанийн хувьцааг хууль ёсоор хувьчлан авсан иргэдийн хувьцааг нэр бүхий брокерийн пүүсүүд зөвшөө­рөлгүйгээр хуурамч гарын үсэг зурж хувьцааг нь зарсан үйлдэлд Өмнөговь аймгийн иргэн Н.Ганхуяг, Д.Отгон­туяа, О.Бямба­цогт, Ц.Баатарсүрэн Улаанбаатар хотын иргэн Б.Бэх­баатар, Баян­хон­гор аймгийн иргэн Ж.Эрдэнэ­далай нар өртсөнөө саяхан олж мэдсэн байх юм. Дээр нэр дурдсан Н.Ган­хуяг Д.Отгонтуяа нарын хувьцааг энэ оны тавдугаар сарын 25-нд өөрс­дөд нь мэдэгдэлгүйгээр татан авч өөр хүний нэр дээр байршуулсан байв. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн энэ луй­варт зарим шүүгч, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийнхөн оролц­сон баримт ч гарч ирж буй юм. Д.Бат-Эрдэнийн энэ хууль бус үйдлийг дэлгэхээс өмнө Таван толгой нүүрсний уурхайн хувьцаа эзэмшигчдийн түү­хийг сөхье.

 ЦЭНХЭР ТАСАЛБАР ХАДАНД ГАРЧ БУСДЫН ШУНАЛЫГ ХӨДӨЛГӨСӨН НЬ

   Анх буюу 1994 онд энэ уурхай хувьчлагдахад ажилчид нь хөрөнгө оруулжээ.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймагт амьдарч байсан иргэд. Тэд ард түмнээ өмчтэй болгох гэж төрөөс тараасан их хувьчлалын цэнхэр тасалбараа Таван толгойн нүүрс­ний уурхайдаа өгч. Харам­салтай нь шилжил­тийн тэр он жилүүдэд борлуулалт байхгүй дөнгөж ажил­лах, үгүй­тэй байсан энэ уурхай хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг гэж тараадаггүй байв. Тараасан ч маш бага хэмжээний мөнгийг ног­дол ашиг хэмээн өгдөг байжээ. Иймд хувьцаа эзэм­шигчид тэр болгон ашиг хүртэнэ гэж хүлээж суудаггүй байсан байна.
   Нэг ёсон­доо цэнхэр тасалбарын гавьяаг ойлгодоггүй байсан үе. Бас хувь­цаа эзэмшигчид нэгэнт хөрөнгө оруулагч хувь нийлүүлэгч учир хувьцаа байх ёстой газраа байж л байгаа гэж найддаг байс­ных биз. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн баялгаас хувь хүртэх тухай дор бүрнээ ярьж эхэлсэн. Удалгүй тэдний хувьцааг хадгалж хам­гаалж, баталгаажуулж байсан Өмнөговь аймгийн “Далан” броке­рийн пүүс татан буугдахад тус аймгийн нийт хувьцаа эзэм­шигч­дийг Улаанбаатар хотод байр­лах үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл бүхий “Ажнай инвест” брокер диллерийн ком­пани шилжүүлэн авсан байна. Үүнээс улбаалан “Ажнай” хэмээгд­дэг Д.Бат-Эрдэнийн луйврын ажил­лагаа эхлэх суурь тавигдсан байх юм.

   Тэгээд одоо 1999-2003 оны хооронд брокер диллерийн “Ажнай инвест” “Мөн­хөд” зэрэг брокерын нэр бүхий диллерүүд “Таван толгой” хувь­цаат компанийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэ­дийн тавин мянга гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл захиалгын гэрээгүйгээр хууль бу­саар арил­жаалж хэд хэдэн арил­жаа дам­жуулс­ны дараа өөрийн дансанд нэгтгэн авч байснаар энэ луйврын түүх эхлэж байгаа юм. Ингэхдээ Д.Бат-Эрдэнэ өөрийн хүмүүсийн дансанд хувьцааг байр­шуулж эхлэсэн нь тэр үеийн гүйл­гээнүүдээс тод харагдана. Хувьцаа эзэмшигчид харин хувьцааг нь хулгайлж авсныг мэдээгүй байжээ.

 ХУВЬЦАА ХУЛГАЙЛАГДАЖ ЭХЛЭВ

  Тус уурхайд “Краз”-ын жолооч байсан Х.Энхжаргал 2005 онд хувьцаагаа алга болсныг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан харил­цаг­чийн дансны дэлгэрэнгүй хуул­гыг авснаар мэджээ. Бүтэн жил гаран Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхээр явсны эцэст өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ сэргээж, хувьцаагаа дансан­даа буцаан байршуулж авчээ. Дараа нь иргэн Д.Энхтайван 3959 ширхэг хувьцаагаа алдсанаа мэ­дэж, УИХ-ын гишүүн Д.Арвинд ханджээ.Энэ явдлаас хоёр­хон сарын дотор 2007 оны найм­дугаар сарын 17-нд СЗХ-ны 121 тоот тогтоол гарч Д.Энхтайваны 3959 ширхэг хувь­цааг өмчлөх эрх сэргэх нь тэр. Дээрх хувьцаа эзэмшигч­дийг хувьцаагаа авсан сургаар бусад хувьцаа эзэмшигчид хоо­рондоо холбогдож дансаа шалгаж эхэлсэн байна.

  Гэтэл бүгд хувь­цаа­гаа алдсан байв. Ингээд тэд нэгдэж Санхүү­гийн зохицуулах хороонд өргөдөл гарга­в. Санхүү­гийн зохи­цуу­лах хорооныхон шалгаад бүрэн эрхийнхээ хүрээнд 2008 оны арван­нэгдүгээр 28-нд 263 тоот тогтоолоо гаргаж 23 иргэний хувь­цаа өмчлөх эрхийг сэргээжээ. Дараа нь иргэн Д.От­гонтуяа, Н.Ганхуяг, Б.Бэхбаатар, О.Бямбацогт, Ж.Эрдэ­­нэдалай, Ц.Баатарсүрэн нар мөн л хувь­цаагаа алдсанаа мэдэж Санхүү­гийн зохицуулах хороонд хандсан байна. Гэтэл тус газар “Та нарын хувьцаа итгэмжлэлээр за­рагдсан байна. Хэрэв энэ итгэмж­лэлийг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийд­­вэрлүүл” гэсэн хариу өгчээ. Энэ дагуу тэд шүүхэд хандав. Шүүхээр иргэдийг хууль ёсны өмчлөгчид болохыг тогтоож өмчлөх эрхийг нь сэргээлээ.

  Гэтэл ҮЦТТТХТ-ийн гүйцэт­гэх захирал Т.Гандулам шүүхийн шийдвэр нь гараад шийдвэр гүй­цэт­­гэлийн ажиллагаа явагдаж дуусаад хувьцаагаа өмчлөөд хоёр жил болчихсон хойно шүүхийн шийдвэр шийдвэрүү­дийг эргэж хянаад хүчингүй болгож өгөөч хэмээн шүүхийн байгууллагад хандсан байх юм. Уг нь шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх ажил­лагаанд хэргийн зохиогч болон гуравдагч этгээдийн али­наар нь ч тус байгууллага оролцоогүй байв.

ДАРААЛСАН ДАРАМТ ХЭН МӨНГӨТЭЙД НЬ ҮЙЛЧИЛДЭГ ТОД ЖИШИГ

   Т.Гандуламын энэ хууль бус хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхи­мын тэргүүн шүүгч Ц.Амарсайхан хүлээж аваад доод шатны шүүхэд­ дээрх хувьцааны талаарх шийд­вэрүүдийг дахин хяна гэсэн заавар өгсөн баримт ч байгаа юм. Ц.Амар­сайхан нь Б.Бэхбаатарын өмчлөх эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэ­рийг гаргасан шүүх хурлыг даргалж байсан удаатай. Гэтэл энэ шийдвэ­рийг ҮЦТТТХТ ХХК хууль бус гэж гомдол гаргасан нь ойлгомжгүй байгаа юм. Харин ч тус газар хувьцаа эзэм­шигч­дийн өмчийг хадгалж хам­гаалж чадаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тэдний зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөн нь буруу байна. Үүнийг хүчингүй болгож өгөөч ээ хэмээн шүүхийн байгууллагад хандах эрхий бий гэж үү. Иргэний хуу­лийн 56.1.8-д заас­ны дагуу хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээ­дийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилж.

   Тэгвэл энэ эрхийг сэргээ­сэн бүх шийдвэр өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй байна гэдгийг нотолдог. Тэгэхээр Т.Гандуламын өргөдөл хүсэлт гаргасан локигоос үзвэл өмчлөг­чөөс нь зөвшөө­рөл авалгүй бусдын хувьцааг зарж болно. Хул­гайч, луйварчдыг дэм­жиж өгөөч ээ гэсэн­тэй агаар нэг юм. Юуны учраас хөндлөнгийн хүн энэ хэрэгт орол­цож шүүхэд нөлөөлөх гэж оролдож буйг таахад ч бэрхтэй. Ц.Амар­сай­хан шүүгч түүний гомдлын дагуу доод шатныхаа шүүхийнхэнд дахин хянаж үзэхийг ч даалгасан байх юм. Үүнийг сонссон хувьцаа эзэмшигчдийн зарим нэг нь айгаад хувьцаа зарж байх жишээтэй. Ингээд л “Ажнай”-н Д.Бат-Эрдэ­нийн тоглох тоглоом, өөрийн бол­гох гэж улайрсан хувьцаа нь гарт нь гүйгээд ороод ирдэг гэнэ. Д.Бат-Эрдэнэ ч яахав, энэ зэргийн мөн­гөөр бусдыг айлгаж байгаад хувь­цаануудыг нь хумьж аваад болдог юм байж. Бүр хамаагүй 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг “Таван толгой” ХК-ийн хувь­цааг бүгдийг нь авах их хүслээ гүйцээж гэж саная.

   Гэхдээ төрөөс өгсөн тэр цэнхэр тасалбараараа хувьцаа эзэмшигчид хэдэн жи­лийн өмнө Таван толгойн уурхайд оруулахдаа Д.Бат-Эрдэнэд луйвардуулахын тулд өдий хүрсэн гэж үү. Мэдээж энэ уурхайтай тэдний амьдралын нэгээхэн хэсэг хол­богдож байсан учир энэ уурхай­гаа өнгөтэй өөдтэй яваасай хэмээн найдлага тавин энэ хүртэл явсан биз.
Эх сурвалж: topmedee.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • A.Togoohuu (202.126.89.96)
    Sain bna uu manai ger buliin 4shirheg huwistaa buya odoonii dugeer 2300 huwistaa yg baidlaar alga bold on Haana hend handhaach meddegui medeelel ogch tuslaach utas 99997851 88400305 a.togoohuu
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.191.49)
    АЖНАЙ БАТЭРДЭНЭ гэж зууны манлай луйварчин одоо зогсох болоогүй юу барж.идэхгүй их мөнгө луйвардаж дээрэмлэж хулгай хийгээд авсандаа.аваад.орох юм бхдаа зайлуул
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • govi (202.70.46.199)
    Humuus hudlaa tsuuraad neg muu jijig gariig od bolgood bhiin yas yuman deer ene sulrald tegeed yu bdgiin be yamar biznes hiideg yum hichneen hun ajiluuldag yum geheer suraggui gar l bnle.yahav joohon many bga l baih neg joloochtoi salsan niilsen 4 avgain heden huuhedtei neeh surtei yum yu ch bhgui l gariig odo bolimoor yum.
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • Deed shuuhed ajildag yum uu? (213.128.189.90)
    Ene zyrgan deerhi huuheniig aldart luiwarchin AJNAI BATERDENE shaadag shuu.Icheech,BYZAR EM,BATERDENE 2-oo!!!!!!
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • NYAMDORJOO (213.128.189.90)
    BATERDENE gedeg ene luiwarching shorond horij shond duujil.BATERDENEE chi tun ydahgui TAM ruu toniloh bolnoo.
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • бие биедээ анхаарал тавъя (202.179.19.234)
    Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100 байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5yahoo.com
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
    10 цаг 36 мин
  • Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
    10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Парагвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    11 цаг 12 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шотландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    11 цаг 19 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шведийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    11 цаг 26 мин
  • 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
    11 цаг 49 мин
  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр: 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн
    12 цаг 16 мин
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    12 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
    12 цаг 30 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    12 цаг 36 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Босни ба Герцеговины шигшээ багийн бүрэлдэхүүн
    12 цаг 41 мин
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
    12 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
    12 цаг 51 мин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
    13 цаг 49 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
    14 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
    14 цаг 27 мин
  • ДАШТ-ийг шүүхээр томилогдсон Сомали улсын шүүгчийг АНУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ
    14 цаг 35 мин
  • “Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
    15 цаг 0 мин
  • С.Бямбацогт: Хэвлэн нийлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
    15 цаг 11 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
24 баримт
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК