Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4644 4645 4646 4647 4648 4649 4650
  • Украинд газар дорх усны хоолой дэлбэрчээ
    2017 оны 5 сарын 31
    Украины нийслэл Киев хотод газар дорх усны хоолой задарч өндөр даралттай ус алдсаны улмаас дэлбэрэлт болж их хэмжээний хөрс шороо агаарт цацагдсан байна.
  • Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсооно
    2017 оны 5 сарын 31
    Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна.
  • Хөөсөнцрийн үйлдвэрт дахин гал гарлаа
    2017 оны 5 сарын 31
    Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний гал гарч билээ.
  • “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөлдөлгөөн өрнүүлж эхэллээ
    2017 оны 5 сарын 31
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна.
    Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна.

    Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран “Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнд идавхтэй оролцож эрүүл мэндээ хамгаалж, орчноо цэвэр байлгахад хувь нэмрээ оруулахыг залуучууддаа уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хөтөлбөр
    2017 оны 5 сарын 31
    Монгол улсад мэргэжлийн Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн тоглолтын арга хэмжээ 6-р сарын 5-нд:

    · 11:00 цагт Улсын Филармонийн 2 давхарт- Нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд “Баярын хурал”, “Баримтат кино” зэрэг багтах юм

    · 13:00 цагт “Монгол дахь симфони найрал хөгжмийн хөгжил” онол практикийн бага хурлаар үргэлжилж

    · 18:00 цагт Ойн хүндэтгэлийн концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох болно.
    Тоглолтонд:
    УдирдаачН.Туулайхүү УГЗ/ Удирдаач Ч.Чинбат /УГЗ/ Удирдаач Д.Нямдаш /СТА/ Удирдаач Б.Батбаатар
    Удирдаач Б.Анар
    Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо.

    Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9919-6623 дугаараас тодруулна уу.
  • Яаралтай горимоор томилогдох БСШУС-ын дараагийн сайд хэн бэ
    2017 оны 5 сарын 31
    БСШУС-ын сайдын асуудлыг Засгийн газар шуурхайлан шийдвэрлэж, Ж.Батсуурийг ёстой нэг ногоон гэрлээр огцруулж дөнгөв. Номхон тэмээг ноолох амар гэгчээр буурь суурьтай хүнээр нь далимдуулж огцруулж байна.
  • УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин Тагнуулын Ерөнхий газарт хандлаа
    2017 оны 5 сарын 31
    Өнгөрсөн долоо хоногт Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат мэдээлэл хийж Х.Тэмүүжин АНУ-ын элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан хэмээн мэдээлсэн билээ.
  • ”Фейсбүүк”-т “лайк” дарсны төлөө 4100 доллараар торгожээ
    2017 оны 5 сарын 31
    Өнгөрсөн даваа гарагт Цюрих хотын дүүргийн шүүх Швейцарийн түүхэнд анх удаа Facebook нийгмийн сүлжээний сэтгэгдэлд “лайк” дарсан хүнд торгуулийн ял оноосон байна.
  • Баянхонгорчууд хүүхдийн баярыг архи, тамхигүй, автомашингүй өдөр болголоо
    2017 оны 5 сарын 31
    Маргааш эх үрсийн баярын өдөр тохиож байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах эл өдрийг Баянхонгор аймгийн ЗДТГ-аас ”Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ Энэ өдөр хүүхдүүдийн очих дуртай тоглоомын төвийг төв талбай болон гурван цэцэрлэгт хүрээлэнд 20 өртөө ажиллуулахаар болон байна. Мөн эл өдрийг архи, тамхигүй, автомашингүй өдөр байхаар тогтож, эцэг эхчүүдэд үр хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн баярын өдрөөр хүүхдийн ”Тэмүжин” театр болон Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан урлагийн тоглолтоор бэлэг барих аж.
  • Түймрийг унтраахаар ажиллаж байна
    2017 оны 5 сарын 31
    2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 9 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 65 удаа, нийт 74 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38812.3 га ой, 27654.5 га хээр, нийт 66466,8 га талбай түймэрт өртсөн байна.



    Өнөөдрийн байдлаар,Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1 түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1, улсын хэмжээнд нийт 7 түймэр асч байна.



    Дээрх түймрүүдээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 1, Тариалан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан.

    Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байна.



    Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийн голомтод 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.



    Дээрх 74 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1314 албан хаагч, 143 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 129 албан хаагч, 10 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 34 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 2504 иргэн, 280 автомашин, 42 мотоцикл тус тус дайчлагдан нийт 4131 хүн, 442 автомашин, 42 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Цэцэрлэгийн хүүхдүүд маргаашнаас амарна
    2017 оны 5 сарын 31
    2016-2017 оны хичээлийн жил дуусаж байна. ЕБС-ийн бага ангийнхан өнгөрсөн долоо хоногт амарсан. Тэгвэл маргаашаас цэцэрлэгүүдийн амралт улс орон даяар эхэлнэ. Мөн ЕБС-ийн дунд анги буюу 3-5-р ангийнхан маргаашаас амрах юм байна.

    Харин ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас амарна. Их дээд сургуулиудын тухайд сургуулийн захиргаа шийддэг учир сургууль бүрийн амралт өөр, өөр байдаг аж.
    Нийслэл


    I-II анги

    V/25-наас

    III-V анги

    VI/01-нээс

    VI-IX анги

    VI/08-наас

    X-XII анги

    Орон нутаг

    I-II анги

    V/25-наас

    III-V анги

    VI/01-нээс

    VI-IX анги

    VI/08-наас

    X-XII анги

    Цэцэрлэг

    VI/1-нээс

  • Ж.Батсуурийг огцруулахыг хэн, хэн дэмжив
    2017 оны 5 сарын 31
    Ж.Батсуурийг огцруулах
  • Ж.Батсуурийг огцруулж, дараагийн сайдыг яаралтай оруулж ирэхийг үүрэгдлээ
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.
  • Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо
    2017 оны 5 сарын 31
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.

    Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны дарга, Новосибирск мужийн амбан захирагч, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Москва хотын дарга нар бараалхах юм.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно. Талууд “Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай”, “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай”, “Эрчим хүчний яам хооронд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • С.Жавхлан: Би өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд ”амьдрахаар” шийдлээ
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
  • Ч.Улаан: Ж.Батсуурь системийн золиос боллоо
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
  • Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 5 сарын 31
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.

    ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ: /5.31, 06.01 - 15.00/

    Хүүхдийн баярт зориулсан баярын тоглолт өнөөдөр, маргааш 15.00 цагаас тоглоно. Тус тоглолтын билет 5000 төгрөг бөгөөд Хүүхэлдэйн театрын кассар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ: /06.01-ний 12.00, 15.00, 18.00/

    ’ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ’ сонгодог бүжгэн жүжиг.

    Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэгвэл энэхүү сонгодог бүжгэн жүжгийг маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр гурван удаа тоглох гэж байна. Тасалбар бүр бэлэгтэй бөгөд ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.



    УЛСЫН ДРАМЫН ТЕАТР: /06.01-ний 14.00, 16.00-с/

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяагийн бүтээл ’Царцаа Намжил’ хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Маргааш энэхүү жүжиг театрын тайзнаа хоёр удаа тоглогдоно.



    ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА: /06.01 - 10.00, 14.00/

    Хүүхдийн бүжгийн сэдэвчилсэн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид зургадугаар сарын нэгний өдөр хоёр удаа тоглох гэж байна.

    КОРПОРЭЙТ КОНВЭШН ТӨВИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    А.Толстойн ’Буратиногийн адал явдал’ зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан ’АЛТАН ТҮЛХҮҮР’ хүүхдийн жүжгийг ганцхан удаа тоглох гэж байнаэ. Хүүхдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг билээ.



    ’УЛААНБААТАР ПАЛАС’ КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 - 13.00/

    ’Үлгэрийн баатрууд хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа’ хүүхэлдэйн жүжгийг зургадугаар сарын 1-д 13.00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Багачууд жүжиг үзэхээс гадна үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, тоглох боломжийг олгох юм.



    ХҮҮХДИЙН ОРДОН. /06.01 - 11.00, 16.00/

    ’ИД ШИДИЙН АЯЛАЛ’ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

    Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид ’Ид шидийн аялал’ хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох гэж байна. Жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч, одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой аж. Жүжгийн тасалбар 18 мянган төгрөг бөгөөд хүүхэд бүрт бэлэгтэй аж.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан маргааш 11.00-16.00 цагийн хооронд ’Монгол хүүхэд’ баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Монголын үндэсний тоглоом наадгайг сурталчилна.

    Ч.БОЛОР
  • Ж.Мөнхбат: Ж.Батсуурь салбараа нэгдсэн бодлогоор хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан
    2017 оны 5 сарын 31
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
  • Хилийн боомтууд маргааш амарна
    2017 оны 5 сарын 31
    боомт
  • Гомдол, мэдээллийн дийлэнхийг санхүүгийн зөрчил эзэлж байна
    2017 оны 5 сарын 31
    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

    Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл, бусад 3-ыг шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

    Тухайлбал Монгени сургууль, Нийслэлийн 5-р сургууль, 38-р сургууль, 112 дугаар цэцэрлэг, 68-р цэцэрлэг, 49-р цэцэрлэг, 14-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, Төв аймгийн Жаргалант, Говь-Алтай аймгийн Тонхил сумдын төрийн албан хаагчидтай гомдол мэдээлэл ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

    Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.

    Гомдол, мэдээллийн тоо, салбар, байгууллагаар

    №
    Тоо
    Хувь

    Боловсрол
    7
    23.3

    Нутгийн удирдлага
    6
    20.0

    Цагдаа
    4
    13.3

    Зам, тээвэр
    2
    6.7

    Эрүүл мэнд
    2
    6.7

    Төрийн бус байгууллага
    2
    6.7

    ОНӨААТҮГ
    2
    6.7

    Батлан хамгаалах
    1
    3.3

    Мэргэжлийн хяналт
    1
    3.3

    Прокурор
    1
    3.3

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, нотариат
    1
    3.3

    Газрын харилцаа, кадастр
    1
    3.3
    Дүн
    30
    100.0
4644 4645 4646 4647 4648 4649 4650
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 49 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    6 цаг 0 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    7 цаг 19 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    8 цаг 18 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    8 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    10 цаг 2 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    10 цаг 48 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    10 цаг 51 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    10 цаг 54 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    11 цаг 11 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    11 цаг 54 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 56 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    12 цаг 2 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    12 цаг 10 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Өчигдөр 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК