зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4654 4655 4656 4657 4658 4659 4660
  • Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2016 оны 12 сарын 09
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.09/ хуралдаан 10.05 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газраас ажлын хэсэг оролцов.



    Төсвийн байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлд найруулгын засвар хийж зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулан анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны жишгээр аж ахуйн нэгжүүд нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаргах шаардлагатай эсэхэд товч, тодорхой хариулт өгөөч. Учир нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн зүгээс дарамт ирэх эрсдэлээс болгоомжилж байна гэж байлаа. Ажлын хэсгийнхэн, нэн тааламжтай нөхцөлд хамрагдах бол мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичиг шаардахгүй гэв.



    Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Баделхан нар хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тариф эдлэх гэдгийг үгийн сонголт оновчтой биш байна хэмээн саналаа хэлцгээж байлаа. Ингээд төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нэн тааламжтай болон хөнгөлөлтөд хамрагдахын тулд мэдүүлэг гаргагч нь барааны гарал үүслийн нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

    Эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Шиньхуа” групп Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
    2016 оны 12 сарын 09
    Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ”Шиньхуа” групп, ”Энержи ресурс” компани, Японы ”Сумитомо” корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж асанУИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийг гол зам болгоно
    2016 оны 12 сарын 09
    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөж, нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэхээр болжээ. Энэхүү замаар хоногт 2600 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

    Тус замын 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт туннель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.
  • ”Аз жаргал” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    2016 оны 12 сарын 09
    Найруулагч Б.Чингүүний бүтээл “Аз жаргал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Мөн энэ өдөр Б.Чингүүний төрсөн өдөр тохиож буй юм байна.



    “Аз жаргал” уран сайхны кинонд хүний дотоод сэтгэлийн мөн чанар, амьдралын үн цэнийг харуулахыг зорьсон аж. Киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг, залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээжээ.



    Киноны нээлт энэ өдрийн 15.00 цагт “Тэнгис” кино театрт, 19.00 цагт “IMAX” кино театрт болно.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна
    2016 оны 12 сарын 09
    БЗД-ийн 4-р хороо Доржийн гудамж, КТМС-ийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч А нь явган зорчигч ХУД 26-р хороонд оршин суух Н /29н,эм/ нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна. Жолооч А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

    Харин ЧД-ийн 12-р Дэнжийн мянгын зам, “Нарантуул-2” захын урд уулзварт амины Toyota Prius-20 автомашины жолооч М нь явган зорчигч БЗД 21-р хороонд оршин суух М /50н,эм/-г чирж гэмтээжээ. Жич: Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:1.17%

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.
  • Газрын алба, улс төрийн намууд авлигад их өртдөг
    2016 оны 12 сарын 09
    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 330 аж ахуйн нэгж, компанийн менежер, удирдлагууд хамрагдсан байна.
  • Авлигын эсрэг бүлэг байгуулснаа зарлана
    2016 оны 12 сарын 09
    Өнөөдөр Авлигын эсрэг өдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг олон өдөр болгон тэмдэглэсээр иржээ.



    Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд ГХЯ-ны хурлын танхимд дипломатчидтай уулзах аж. Энэ үеэр авлигатай тэмцэх парламентын бүлэг байгуулснаа зарлах юм байна.

  • Өнөөдөр ”Авлигын эсрэг олон улсын өдөр”
    2016 оны 12 сарын 09
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. 2003 оны 11 дүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн батласан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид гарын үсэг зурах ажил 2003 оны энэ өдөр мексикийн Мерида хотод өндөр хэмжээний улс төрийн бага хурал дээр эхэлсэн юм.



    Дэлхийн 100 улсын төлөөлөгчид гурван өдрийн хугацаанд олон улсын шинэ баримт бичигт гарын үсэг зуржээ.Тийнхүү бага хурал нээгдсэн өдрийг Авлигатай тэмцэх олон улсын өдөр гэж зарласан юм.



    2005 оны 12 дугаар сарын 14-нд Конвенц хүчин төгөлдөр болжээ. Уг конвенц нь НҮБ-ын үзэж буйгаар, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг бусниулж, ардчилсан институтуудыг сулруулж, олон нийтийн дэг журмыг зөрчиж, нийгмийн итгэлийг алдагдуулдаг авлигыг дэлхий нийтийн хэмжээнд сэргийлж, үндсээр нь устгах зорилготой билээ. Конвенц “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрд аюул учруулж байгаа” авлигыг эсэргүүцэх олон улсын эрхийн чухал хэрэгсэл болох ёстой юм.
  • Ядуу орны тоонд манай улс 82-т жагсаж байна
    2016 оны 12 сарын 09
    АНУ-ын Калифорнид төвтэй Graphiq компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Монгол Улс 82 дугаарт бичигдсэн байна.



    Тэдгээр бэлэн мөнгөний хомсдол ихтэй, дэлхийн хамгийн ядуу буурай орнуудыг жагсаахдаа тэд Дэлхийн банкны 2015 оны тайланд дурдсан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг үндэслэжээ. Жагсаалтад НҮБ-ын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд Хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа, тоо баримт хангалттай биш тул жагсаалтад оруулаагүй байна.

  • Судсан дотуур хийдэг мэс заслыг Монгол эмч нар нутагшуулж чаджээ
    2016 оны 12 сарын 09
    П.Н.Шастины нэрэмжит 41 төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.



    П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг.Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ.



    Хот, хөдөөнөөс, холын аймгуудаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсвол ам сайтай байна. “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ, гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, чадварлаг хийж, өвдсөн зовсон хүмүүст амьдрал бэлэглэж байгаад талархаж байна” гэж байв.



    МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮД ЦӨӨРЧЭЭ



    П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт зүрхний хэм алдалтын аблаци эмчилгээ, судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслууд, тархины судсан дотуурх оношилгоо чих, хамар хоолойн мэс засал, нүдний болор, торлог шилэнцрийн мэс засал гээд нарийн мэргэжлийн ихэнх мэс заслуудыг амжилттай хийж байгаа ажээ.



    Энэ тухай Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аваажигмэд хэлэхдээ ”Монголчуудын дунд цус харвах өвчний тохиолдол бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй, залуужих хандлагатай байна. Энэ өвчнөөр ид хөдөлмөрийн насны хүмүүс их өвчилж байна. Манай эмнэлэг дээр 25,35 насны залуус хүртэл цус харвалт болоод ирж эмчлүүлж байна.



    Хагалгаанд орж байгаа хүмүүсийн хувьд 25-55 насныхан дийлэнх байна. Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг долоон төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болсон. Энэ бүх нарийн хүнд хагалгаануудыг монгол эмч нар өөрсдөө бие даан хийж байгаа” гэв.



    Тэр ч бүү хэл, Монгол Улсад хүний гавлын ясыг нээхгүйгээр, унтуулахгүйгээр судсан дотроос нь хагалгаа хийж. эмчилдэг болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа ажээ. Энэ төрлийн хагалгаа нь дэлхий дахинд харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн залуу салбар гэгддэг ч манай эмч нар энэ төрлийн хагалгааг цаг алдалгүй хийж эхэлсэнд монгол эмч нараараа бахархах сэтгэл төрөв.



    ЗҮРХ, ТАРХИ, МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ ӨВЧИН ЗАЛУУЖИЖ БАЙНА



    Тасгуудаар явж байхад Монголд зүрх, судасны өвчлөл, тархины хавдар зэрэг өвчлөл залуужиж байгааг хараад сэтгэл зовнив. Зүрхний мэс заслын тасагт төрөлхийн зүрхний гажигтай бага насны хүүхэд, тэр дундаа 1-2 насны хүүхдүүд хагалгаанд орсон байна. Гол төлөв судсан дотуур хийгддэг энэ хагалгааг зургаан сараас дээш настай хүүхдэд хийдэг ажээ.



    Энэ тухай зүрхний мэс заслын тасгийн эмч нар хэлэхдээ “ Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг нь хүүхдийн зүрхний цоорхой төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ цоорхой жижигхэн байсан ч гэсэн хүүхдийг аль болох бага байхад нь хагалгаа хийх хэрэгтэй.



    Цаг хугацаа алдвал амь насанд нь аюултай” гэж байсан. Мөн сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин азаар монгол эмч нар маань энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болсон гэж байв. Монгол хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй зүрхний хэм алдагдах өвчин буюу аблаци эмчилгээ нь дэлхий дахинд өртөг зардал өндөртэй эмчилгээнд ордог.



    Тухайлбал, зүрхний хэм алдагдлын электрофизиологийн оношилгоо, аблаци эмчилгээний зардалд монгол иргэд Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, АНУ, Европын орнуудад 20,000-50,000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг аж.
  • Дархан-Уул аймгийн Хонгор суманд хорио цээр тогтоолоо
    2016 оны 12 сарын 09
    Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна. Энэ дагуу холбогдох албаны төллөөллүүд багтсан шуурхай бүлэг тус өдөр газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лабораторит дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинж тэмдэг илэрсэн мал цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул холбогдох албаныхан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргажээ.



    Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.



    Цэцэг өвчин нь өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвчтэй мал халдварын эх үүсвэр болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, өтгөн, шингэн, шарх, тавны хогжруу нь гадаад орчныг бохирдуулдаг байна. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон тэжээл, ус, бэлчээр, хэвтэр, бууц, тоног хэрэгсэл, хүний хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүхий эдээр дамжин халдвар тархдаг байна. Иймээс иргэд цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөсурьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
  • Харцагууд магнайлсан барилдаанд Т.Баасанхүү түрүүллээ
    2016 оны 12 сарын 09
    Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 27 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд у.х Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, у.н Н.Бүрэнбаатар, Д.Цогзолдорж, Б.Заяамандах, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос улсын шинэ харцага Т.Баасанхүү түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв. Их шөвөгт у.х А.Цацабшир, у.н Л.Лха-Очир нар шалгарлаа. Дунд шөвөгт у.х Х.Гантулга, у.н Э.Даш, а.х.а Б.Номиндалай нар үлдэв.

    Гурвын даваа

    1. Ш.Уламбаяр у.х –Б.Эрдэнэбаяр а.з

    2. А.Цацабшир у.х –Ө.Батзул а.х

    3. Н.Батзаяа у.х –О.Түмэн а.з

    4. Т.Баасанхүү у.х –О.Баярхүү а.а

    5. Б.Бат-Өлзий у.х –Л.Энхсаруул а.н

    6. Х.Гантулга у.х –Ц.Батжаргал а.х

    7. Д.Цогзолдорж у.н –П.Мөнхбат а.а

    8. Б.Сангисүрэн у.н –Э.Лхамхүү а.н

    9. Ц.Одбаяр у.н –Ц.Ганбат а.х

    10. Л.Лха-Очир у.н –Б.Доржсүрэн а.х

    11. Ч.Ганзориг у.н –Ц.Адъяа а.х

    12. Э.Даш у.н –Б.Бат-Эрдэнэ а.н

    13. Б.Ганхуяг у.н –П.Өсөхбаатар а.х

    14. Ц.Чимэддорж у.н –Ж.Бямбадонид а.н

    15. Ч.Хөхчирэнгэр у.н –Н.Мустафа а.а

    16. Д.Амарсайхан у.н –О.Наранбаатар а.х

    17. Б.Чимэдвандан у.н –Б.Бат-Орших а.а

    18. Б.Номиндалай а.х.а –Д.Аззаяа а.н.н

    19. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ш.Чинтулга а.х

    20. Б.Эрдэнэхүү а.х.а –Д.Пүрэвдорж а.х

    21. Ц.Бямба-Очир а.х.а –Ч.Эрдэнэсайхан а.з

    22. Н.Золбоо а.х.а –Т.Сайханжаргал а.а

    23. О.Хангай а.а –Ш.Отгонтөгс а.а

    24. Б.Тайван а.а –У.Береке а.а

    25. Б.Хишигбаатар а.а –Цэ.Мөнхбаяр а.а

    26. Т.Бэгзсүрэн а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а

    27. Д.Тогтохжаргал а.а –Д.Тамир а.а

    28. Ш.Пүрэвгарьд а.а –Б.Даваа-Очир а.а

    Дөрвийн даваа

    1. Ш.Уламбаяр у.х –Ц.Адъяа а.х

    2. А.Цацабшир у.х –Ч.Эрдэнэсайхан а.з

    3. Н.Батзаяа у.х – Т.Сайханжаргал а.а

    4. Т.Баасанхүү у.х – У.Береке а.а

    5. Б.Бат-Өлзий у.х – Цэ.Мөнхбаяр а.а

    6. Х.Гантулга у.х – Б.Хаш-Эрдэнэ а.а

    7. Б.Сангисүрэн у.н – Ш.Пүрэвгарьд а.а

    8. Ц.Одбаяр у.н –Д.Тогтохжаргал а.а

    9. Л.Лха-Очир у.н –П.Мөнхбат а.а

    10. Э.Даш у.н –О.Хангай а.а

    11. Б.Ганхуяг у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

    12. Ц.Чимэддорж у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

    13. Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Номиндалай а.х.а

    14. Д.Амарсайхан у.н –Б.Чимэдвандан у.н

    Тавын даваа

    1. А.Цацабшир у.х –Ц.Адъяа а.х

    2. Н.Батзаяа у.х – Б.Номиндалай а.х.а

    3. Т.Баасанхүү у.х – Б.Сангисүрэн у.н

    4. Х.Гантулга у.х – Д.Тогтохжаргал а.а

    5. Л.Лха-Очир у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

    6. Э.Даш у.н –Д.Амарсайхан у.н

    7. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Цэ.Мөнхбаяр а.а

    Зургаагийн даваа

    1. А.Цацабшир у.х –гоц мөргөв

    2. Т.Баасанхүү у.х – Б.Номиндалай а.х.а

    3. Х.Гантулга у.х – Л.Лха-Очир у.н

    4. Э.Даш у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

    Долоогийн даваа

    1. А.Цацабшир у.х –Ш.Мөнгөнбаатр а.х.а

    2. Т.Баасанхүү у.х – Л.Лха-Очир у.н

    Наймын даваа

    1. Т.Баасанхүү у.х - Ш.Мөнгөнбаатр а.х.а

    /түрүүлэв/ /үзүүрлэв/
  • Хотын дарга С.Батболд ”үрэлгэн” загнаж байна уу
    2016 оны 12 сарын 09
    Нийслэлийн ИТХ-иас хотын ирэх оны төсвийг батлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хотын дарга С.Батболд нэр бүхий зарим хүмүүсийг “Туушин” зочид буудалд оройн зоогонд урьсан
  • Авъяаслаг миссээр шалгарсан А.Баярцэцэгийн үзүүлбэр
    2016 оны 12 сарын 09
    Шилдэг авъяаслаг миссээр шалгарсан А.Баярцэцэгийн үзүүлбэр
  • Гаалийн тарифын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2016 оны 12 сарын 09
    УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.



    1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 09
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    Байнгын хороодын хуралдааны дараа:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлт;
    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Өнөөдөр: Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 12 сарын 09
    09:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан ”Төмөр замын гарам, аюултай бүс-2” сэдэвт зөвлөлгөөн УБТЗ-ын Удирдах газрын ”Б” зааланд болно.

    09:00 цагт: НҮБ-ын байранд Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар болно.

    10:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, цаг үеийн мэдээлэл өгнө.

    10:00 цагт: Төрийн шагналт, жүжгийн нэрт зохиолч Ч.Ойдовын 100 насны ойг угтсан “Алиа Тогмид” жүжгийн зохиолын уралдааны шалгаруулалт Хүүхэлдэйн театрт болно.

    10:00 цагт: Дилов хутагтын чандрыг Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буянт Жавхлант хийд”-д зална. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, хутагтын шавийн хүүхэд Гяамчо Балжий болон аймгийн удирдлагууд, Төгс Буянт Жавхлант хийдийн лам хуврагууд оролцоно.

    11:00 цагт: Шадар сайдын өрөөнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнана. Шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулна.

    11:00 цагт: Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болно.

    11:00 цагт: Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг өнөөдөр зохион байгуулна.

    11:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос ”Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тойм, хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийн судалгааны талаар сонирхолтой мэдээлэл хийнэ.

    11:00-14:00 цагт: Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Мэдээллийн зах” өдөрлөг болно.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    12:00 цагт: Бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
    12:30 цагт: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    15:00 цагт: “Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд болно.

    16:00 цагт: ”Blue sky” 3 давхарт иргэн Ж.Занаа болон бусад хүмүүс Зүрхний өвчнөө энергиэр анагаах эмчилгээнд орсон талаараа мэдээлэл хийнэ.
  • Хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгөх хугацаа өнөөдөр дуусна
    2016 оны 12 сарын 09
    Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж ХЭҮК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өчигдрөөс өгч эхлэв.

    Зөвлөгөө авч буй иргэдийн олонх нь газрын маргаан, өмчлөлийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар хуульчдад хандаж байгаа аж. Хууль зүйн зөвлөгөөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт маргааш хүртэл 8:30-17:30 цагийн хооронд авч болох юм байна.
  • 24 баримт: Нийслэлийн ирэх оны төсөв дарга нарыг мөнгөөр угжсан үрэлгэн төсөв болжээ
    2016 оны 12 сарын 09
    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын ирэх оны төсвийг хэлэлцэн батлаад байгаа билээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ирэх жилийн нийслэлийн төсвийг иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна хэмээн үзжээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2017 оны Нийслэлийн төсвийн төслийг төсвийн орлого нэмэгдүүлэх боломжоо бүрэн дайчлаагүй, нийслэлийн олон мянган иргэд, сонгогчдын тулгамдсан асуудлыг орхигдуулан, Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаасаа ухарсан үйлдэл боллоо хэмээн тэд дүгнэсэн байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсвийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг 24 баримтаар хүргэж байна.

  • Ордуудын зурхай: Од эрхэсийн нөлөө таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
    2016 оны 12 сарын 09
    ХОНЬ - (3/21-4/19)
4654 4655 4656 4657 4658 4659 4660
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    13 цаг 57 мин
  • Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Бөмбөгөр, Саппоро, Энхтайваны гүүр орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна
    14 цаг 21 мин
  • Х.Тэмүүжин: Энэ бол монголын парламентын 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү
    14 цаг 48 мин
  • ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    15 цаг 15 мин
  • БНСУ-ын Сөүл хотын Нуван дүүргийн ИХТ-ын дарга, төлөөлөгчид зочиллоо
    15 цаг 52 мин
  • Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    15 цаг 54 мин
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
    16 цаг 52 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
    16 цаг 58 мин
  • Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
    17 цаг 26 мин
  • Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
    17 цаг 33 мин
  • Д.Пүрэвдаваа: Намын, улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна
    17 цаг 38 мин
  • Н.Алтанхуяг: Бодлого гарч байж дараа нь сайдын тухай ярьдаг
    17 цаг 52 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
    18 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
    18 цаг 59 мин
  • "Бууж мордох хорвоо"
    19 цаг 3 мин
  • Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
    19 цаг 57 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 59 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
    20 цаг 8 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    20 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 20 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК