Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4670 4671 4672 4673 4674 4675 4676
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдав
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо (2017.05.16 Мягмар гараг) хуралдан дөрвөн асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус дэд хорооны тайланг УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа. Тус дэд хорооноос жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан, батлуулсан байна. Үүнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас мөн чөлөөлүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр салбарын яамтай хамтран ажиллаж байгаа гэв. Түүнчлэн 800 гаруй төлөөлөгч оролцсон Монгол Улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг салбарын яамтай хамтран зохион байгуулсан байна.



    Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулах үүднээс БНСУ, АНЭУ, БНСВУ, Канад Улс, БНЧУ-ын Элчин сайд нартай уулзаж жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, хууль эрх зүйн орчны талаар туршлага судалж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон болохыг танилцуулсан юм. Мөн “Шилдэг бизнес төсөл”-ийг Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд залуусыг бизнест уриалсан, гарааг нь эхлүүлэх энэ төслийг ХХААХҮЯ-тай хамтран цаашид улсын хэмжээнд явуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав. Худалдааны хуулийг өөрчлөх шаардлагын талаар мөн танилцуулсан. Цаашид тус дэд хороо амжилттай ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм.

    ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсов

    Үргэлжлүүлэн Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

    Бизнес регистерийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 81 хувь нь буюу 51917 аж ахуйн нэгж буй жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа аж. Энэ салбарт 719172 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллан хүчний 67 хувийг эзэлж байгаа ба үүнээс 297828 нь малчин, 210148 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм байна. Тус салбар ДНБ-ийн 17.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 2.3 хувийг үйлдвэрлэж байгаа аж. Ажиллагсдыг тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 85 хувь нь 1-9 хүртэл, долоон хувь нь 10-19 хүртэл, 5.2 хувь нь 20-49 хүртэл, 2.8 хувь нь 50-иас дээш тооны ажилтантай байна. Борлуулалтын орлогын ангилалаар авч үзвэл 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой нь 88896 аж ахуйн нэгжээс 37821 нь үйл ажиллагаа явуулаагүй, 4837 нь борлуулалтгүй, 30123 нь 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай байгаа гэв. Нийт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэгч 51075 аж ахуйн нэгжийн 60 хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгчид байдаг байна. Тус салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтуудын хүрээнд төрийн худалдан авалтаар дэмжих, импортын гаалийн татвар, тарифын бодлогоор дэмжих, чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад бүтээгдэхүүн экспортлоход дэмжлэг үзүүлэх, хил орчмын худалдааг өргөжүүлэх, олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцоог дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр туршлага судлах аялал, ажлын байран дахь сургалт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн ур чадварыг сайжруулах, үндэсний томоохон үйлдвэрийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийн кластерийг бий болгох, инноваци, технологи шинэчлэлт болон судалгаа хөгжлийг дэмжих ажлыг хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэлдээ дурдсан юм. Мөн тэрбээр 2016 оны хөнгөн үйлдвэрийн нөхцөл байдал, тоон мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан дүнгээр 1.7 тэрбум төгрөгт хүрсэн нь 2016 онтой харьцуулахад 5.4 хувиар өсчээ. Салбарын хэмжээнд нийтдээ 2000 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 2017 оны эхний улирлын байдлаар 12000 хүн ажиллаж байгаа аж. Хүнсий үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн хэд хэдэн актыг шинэчлэн боловсруулаад байгаагаа мөн ХХААХҮ-ийн сайд танилцууллаа.

    Ноос ноолуур, арьс шир, мод модон тавилга үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, барилгын материал, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, цахилгаан бараа, гоо сайхан, эм, ахуйн химийн болон бэлэг дурсгалын гэсэн 14 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 14.1 хувиар өссөн байна. Түүний дотроос боловсруулах аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2 их наяд төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийн жин 20 хувьд хүрчээ. Ноос ноолуур, арьс шир, мод модон эдлэлийн үйлдвэрүүд нь нийт хөнгөн үйлдвэр 60 хувийг эзэлдэг байна. 2016 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт нийтдээ 48800 орчим хүн ажиллаж байгаа гэсэн тоон мэдээллийг холбогдох газруудаас гаргажээ. Манай орны хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбар мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурладаг бөгөөд Монгол Улс 2016 оны тооллогоор 61 сая толгой мал тоолуулж, мал сүргийн тоо толгой өссөнтэй холбоотой малын гаралтай түүхий эдийн нөөц нэмэгдсэн байна. 2017 онд ноолуур 9400 тонн, ноос 29000 тонн, арьс шир 14 сая ширхэгийг бэлтгэх урьдчилсан таамаглалтай байгаа гэлээ.




    Мэдээлэлтэй холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Монгол Улсад үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил нэр, төрлийн импортын бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх талаар тодорхой жагсаалт гаргах шаардлага байгаа талаар дэд хорооны өмнөх хуралдааны үеэр ярилцсан гэв. Тодорхой жагсаалт гаргах үүрэг авсан ХХААХҮЯ үүргээ биелүүлсэн эсэхийг тодрууллаа. Мөн тэрбээр үндэсний үйлдвэрлэгчид ОХУ руу бараа, бүтээгдэхүүнээ гаргахад гаалийн албан татвар нь 65 хувь хүртэл, БНХАУ боловсруулсан бүтээгдэхүүнд 49 хувь хүртэл ногдуулдаг, харин манайх импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн албан татвар 5 хувь байдгийг дурдав. Манай гурван улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн атлаа экспорт, импортын хувьд харилцан адилгүй байгааг анхаарч өндөр дээд түвшний уулзалт, хэлэлцээ хийх үеэрээ уг асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдаас үндэсний үйлдвэрлэгчдийн экспортыг дэмжин ажиллах онцгой үүргийг ХХААХҮЯ-нд өгсөн бөгөөд энэ дагуу тус яам олон ажил хийж байгааг П.Сэргэлэн сайд хэллээ. Тухайлбал, ОХУ-ын талд монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эскпортлох талаар санал тавьсан, хил орчмын худалдааг явуулж, үзэсгэлэн зохион байгуулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв. Мөн БНХАУ-д Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, хил орчмын худалдааг амжилттай явуулж байгаа аж. Борлуулалт өсөхийн хэрээр үйлдвэрлэл өргөжих, бараа бүтээгдэхүүн чанаржих, ажлын байр нэмэгдэх, шинэ технологи техник нэвтрэх бололцоо бүрдэнэ хэмээн тооцож салбарын яамнаас экспортыг дэмжин, үйлдвэрлэгчдэдээ зах зээлийг нээж өгөх ажлыг тэргүүн зорилт болгон үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Гэхдээ дотоодод үүсч буй нэг бэрхшээл нь боловсон хүчний мэдлэг, чадвар дутуу байгаа. Мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулж, үүнээс үүдэн дотоодын стандарт, дүрэм, журам мөрдөгдөхгүй маш хүндрэлтэй байдал үүссэн байгаад анхаарал хандуулах шаардлага бий гэлээ. Дотоодод үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил нэр, төрлийн импортын бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвартай холбоотой олон санал, хүсэлт ирсэн бөгөөд салбарын яам судалгаа хийж жагсаалт гарган Сангийн яаманд хүргүүлжээ. Сангийн сайдаар ахлуулсан Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцэн, баталсан тохиолдолд Дэлхийн худалдааны байгууллагад хүргүүлэх юм. Гаалийн татварын харилцан адилгүй байгаагийн шалтгаан нь 1990-ээд онд анх Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ямар ч саналгүйгээр орсонтой холбоотой гэлээ. Харин бусад улс орон дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор тодорхой санал тавьж элсдэг. Тухайлбал, Япон Улс цагаан будааны импортод 90 хүртэл хувийн татвар ногдуулах саналтайгаар элсэж байсан. Харин Монгол Улс ямар ч санал тавилгүйгээр элссэн гэдгийг П.Сэргэлэн сайд хэллээ. Нөгөө талаар, импортын татварыг нэмэгдүүлэхэд энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх эрсдэл бий гэдгийг тэрбээр онцоллоо. Тухайлбал, манайд өндөр чанарын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хэд хэдэн өндөгний үйлдвэр бий, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой хэдий ч импортолсоор байгаа тул тэдгээрийн 2-3 нь дампуурлын ирмэгт ирээд байгаа. БНХАУ-аас өндөг импортлох асуудлыг хязгаарлаж чадсан ч ОХУ-аас зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний өндөр орж ирж байгааг шийдвэрлэх аргагүй байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэгчид гаалийн татварын нэмж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг, харин худалдааны бизнес эрхлэгчид нэмж болохгүй гэсэн зөрчилтэй байр суурийг илэрхийлдэг нөхцөл байдал бий гэв. Барилгын материал, хүнс, хүнсний ногоо, жимс, нөөшилсөн бүтээгдэхүүн, модон эдлэл дээр адилхан нөхцөл байдал үүсээд байгаа гэв. УИХ-ын гишүүн З.Нарантуяа экспорт хийж буй үндэсний үйлдвэрлэгчдээ салбарын яамнаас бүх талаар дэмжих нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд цаашид бодлогын ямар төлөвлөгөөтэй байгааг асуулаа. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд зохицуулах хороо нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, цаашлаад УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа гэдгийг П.Сэргэлэн сайд хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын яам 30 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрлэлээ дэмжих үү, гурван хүнийг ажлын байраар хангах худалдааг дэмжих үү гэдэг асуудал дээр зөв бодлогоо баримтлаад, зоригтой ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн тэргүүн бодлого бол ноолуурын үйлдвэрлэл байх боломж бий хэмээн тодорхой баримт, тоо үндэслэн тайлбарлалаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага ажиллуулах, боловсон хүчний бодлогод ХНХЯ, ХХААХҮЯ хамтран ажиллах, суманд ажлын байрыг бий болгож буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг төр засгаас бодлогоор дэмжих асуудал нь тун чухал гэдгийг хэлэв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр Элчин сайдын яамдтай хамтран ажиллах, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх шахалт үзүүлэх боломж байгааг тус дэд хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ. Мөн гадаадын томоохон үйлдвэрүүдийн салбарыг Монгол Улсад байгуулах, үүний зэрэгцээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх чухал гарц байдгийг сануулсан юм. Цаашид төр засгаас энэ чиглэлд салбарын яамны бүрэлдэхүүнд агентлаг ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй мэдээлэлтэй холбогдуулан цаашид салбарын яамнаас хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ болон эрх зүйн орчныг сайжруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, С.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун нар санал хэллээ.




    Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц байдлын талаархи мэдээлэлтэй танилцсан юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулдагдан ажиллаж байгааг тус дэд хорооны дарга Ж.Ганбаатар дуулгав. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа нэн тэргүүнд жижиг дунд үйлдвэрлэлийг бичил, жижиг, дунд, том хэмээн ангилах, эдгээрээс бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг зохицуулахаар төсөлд тусгах саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2007 онд батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулахдаа манай улстай төстэй нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй бусад орны амжилттай туршлагыг судалж, тэдгээрийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Хуулийн төслийг боловсруулах шаардлага өндөр байгаа ч сайтар судалж, тооцоолсны үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэдэг байр суурийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн илэрхийлэв. Ийнхүү дэд хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд болон ХХААХҮ-ийн сайд, мэргэжилтнүүд жижиг, дунд үйлдвэрийг зохицуулах эрх зүйн орчны талаар болон Худалдааны тухай хуулийн төслийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ
    2017 оны 5 сарын 18
    Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ.
  • Элэг хөших нь дээ, Д.Дамба-Очир минь!
    2017 оны 5 сарын 18
    Архиар шахсан нэгэндээ “Хөгшин нь одоо уухгүй ээ, яг Дамба-Очир шиг болчихлоо” гэсэн онигоо хүртэл гарчихаад байхад “Би огт архи уудаггүй хүн. Хэл ам ээдэрснээ мэдээгүй” гэж тайлбар өгч суугаа энэ гишүүн эрүүл болов уу.
    УИХ-д хоёр удаа сонгогдохдоо эцэг эхээс заяасан нэрээ нэг ч удаа сайнаар гаргасангүй. Түүнийг царайг танихгүй хүн олон байдаг атлаа Там-Очир гэх нэрийг нь сонсоод л Лүнгийн замыг хэдэн жилээр сунжруулж, олон хүнд эд материалын хийгээд эрүүл мэнд, амь насны хохирол учруулсан нөхөр гэж мэддэг. Мөн Анод банкны дампуурлын шалтгаанд гар бие оролцсон хүн ч гэж ярьдаг. Энэ бүхнийг нь сануулахад Их хурлын танхимд “Эрдэнэт үйлдвэрийн талаар ярьснаас болоод намайг хэвлэлээр дарамталж байна, үүнийг шийдэж өгөөч даргаа, бүлгийн хурлаар хэлэлцэж өгөөч” гэж хэлсэн.
    Таны барьсан тамын зам Эрдэнэт хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? Хариуцлага нэхэхээр хаа хамаагүй асуудлын хормойд шургаж нуугдах гэсэн арга барил чинь төрийн түшээ хүнд ичмээр биш үү? Эрдэнэтчүүдийн сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ, Дамбаа минь...
    Ш.Даваа
  • Усан оргилуурууд ажиллаж эхэллээ
    2017 оны 5 сарын 18
    Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ.
  • АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 5 сарын 18
    АН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
  • С.Ганбаатар: О.Баасанхүү гишүүн бид хоёр ойлголцсон
    2017 оны 5 сарын 18
    С.Ганбаатар: О.Баасанхүү гишүүн бид хоёр ойлголцсон
  • Ц.Болдсайхан: МАХН Н.Энхбаярыг бүртгээгүй СЕХ шийдвэрийг хүлээн зөвшөөрлөө
    2017 оны 5 сарын 18
    Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай ярилцлаа.
  • 23 хүртэлх насны анхны ААШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлт тавьжээ
    2017 оны 5 сарын 18
    Тавдугаар сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Азийн бөхийн холбоо (AAWС)-ны чуулган болж, Казахстаны иргэн Даулет Турлыханов ерөнхийлөгчөөр сонгогдсоныг өмнө мэдээлсэн. Энэ үеэр 14 орны төлөөлөгч нэр дэвшсэнээс Даулет Турлыхановоос гадна хамгийн олон хүний санал авсан Японы Хироаки Цүкамото, Ираны Хамид Банитамин, БНСУ-ын Ли Кеннет, Тайландын Киттипош Сучантабутр, Энэтхэгийн Брижбушан Сингх, БНХАУ-ын Зан Вэ нарын долоон орны төлөөлөгчид Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Шинэ гүйцэтгэх зөвлөлийнхөн хурлаа хийж, Казахстан улсын парламентийн гишүүн, спорт агентлагын дарга, спортын сайдаар ажиллаж явсан сонгомол бөхийн нэрт бөх Турлыхановыг ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Японы Хироаки Цүкамотог сонгов. Чуулганы үеэр олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх жил буюу 2018 онд 23 хүртэлх насны анхны Азийн АШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлтээ буйгаа Монголын чөлөөт бөхийн холбоо AAWC-д илэрхийлжээ.
  • С.Ганбаатарыг Төрийн тусгай хамгаалалтад авлаа
    2017 оны 5 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх буй эрхмүүдийг хуулийн дагуу Төрийн тусгай хамгаалалтад авдаг.
  • С.Жавхлан: Намайг хүн гэж тоохгүй, тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна
    2017 оны 5 сарын 18
    С.жавхлан: Намайг хүн гэж тоохгүй, тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна
  • Жилийн 28 сая төгрөгийн орлоготой С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө яаж төлөх вэ
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэр хүндтэй, боловсролтой эрхмүүдийг нэр дэвшүүлэх гэтэл 10 тэрбум төгрөг өг гэж шаардсан” хэмээн “гонгиноод” авна билээ. Тэгэхээр 10 тэрбум төгрөгийн босгыг давсан С.Ганбаатар МАХН-д хандиваа өгөхөөр амласан уу эсвэл өгчихсөн үү.
  • Сошиалынханд баярлалаа
    2017 оны 5 сарын 18
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.

    Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Чуулганы хуралдаан эхэллээ
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
  • Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн иргэдийг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 5 сарын 18
    Иргэн Б.Саруултамир гэгч этгээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ.

  • Төрийн өмчийг төрөөс аваръя
    2017 оны 5 сарын 18
    Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрд 30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим нь хэрэгжээд эхэлсэн. Татварын нэмэгдэл эдийн засагт дэм болохоос илүү энгийн иргэдийн нуруун дээр том ачаалал болон бууж буй юм.

    Гэвч, төрийн 180 мянган албан хаагчаа тэжээх, дээр нь төсвөөс тэжээгддэг төрийн өмчийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа дүрж байгаа эрх баригчдын өөрсдийнхөө тансаг хэрэглээг бууруулаагүйд иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй.

    Монголын төрийн өмчит 90 орчим компани байдаг бөгөөд тэдний өрийн хэмжээ өнөөдөр 10.5 их наядаар тоологдож байна. Үүнээс 10 гаруй компанийн захирал 5 саяас дээш төгрөгийн цалин авдагийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.

    Компани нь хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумын алдагдалтай хэрнээ дарга нь өндөр цалин хангамж эдэлдэг төрийн өмчит компаниудын нэг бол “Эрдэнэт”.

    ОХУ, Монголын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд худалдан авсан биш төрийн дээрэмд өртөж, өдгөө ёстой л “Барын амнаас чонын аманд” гэгч болчихоод байгаа билээ. Учир нь, хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед үе, үеийн эрх баригчдын шахаа, булай будилааны үүр овоохой болсон тус компани 100 хувь төрийн мэдэлд очсон нь ард түмний өмч боллоо гэсэн үг биш.

    Хэзээнээсээ л Монголын улстөрчид ард түмний нэрээр хулгай, хуудуугаа хийсээр ирсний нэг үзэгдэл. Ард түмний нэрээр “Эрдэнэт” эрх баригч намынхны л өмч болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Худлаа гэвэл ард түмний хүүхэд гүйж очоод ард түмнийхээ өмчид ажил орох гээд үз дээ.

    УИХ-ын намрын чуулганы сүүлчийн өдөр “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч болгох шийдвэр гарснаас хойш энэ процесс өөх ч биш, булчирхай ч биш болсныг эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тавдугаар сарын 2-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн парламентын олонхын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг. Эндээс харахад олонхын бүлэгт “Эрдэнэт” тойрсон зөрчил маргаан хэвээр байгааг харж болохоор.

    Төр муу менежер гэдэгтэй монголчууд хэдийнэ эвлэрчээ. Яг адилхан салбарт ажиллаж байгаа хувийн компани болон төрийн өмчит компани хоёрын үйл ажиллагааны орлого, зарлагыг харьцуулаад үзээрэй. Төрийн өмчит компани нь орлогогүй мөртлөө дарга нь хэдэн зуун саяын үнэтэй машин унаж, хэдэн арван саяар нь урамшуулал, цалин хүртээд явж байх жишээний. Юу хийдэг, жилдээ ямар орлоготой нь мэдэгдэхгүй Хөдөө аж ахуйн биржийн захирал гэхэд л сард 9.5 сая төгрөгийн цалин авах жишээтэй. “Эрдэнэт”-ийн дарга нарын жилийн цалин, хангамж, урамшуулал бол жирийн иргэний насаараа хөдөлмөрлөөд цуглуулж чадаагүй мөнгө байгаад гайхах ч хэрэггүй. Энэ чинь л төрийн компани шүү дээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтээ хэлсэн.

    Эцэст нь хэлэхэд “Ард түмний өмчийг хамгаалах” акцийн ард эрх баригч намуудын элдвийн шахаа, шантааж явж байдаг гэдгийг сануулахад буруудахгүй биз. Түмэн олны эрх ашгийг хангасан төрийн өмч гэж хаана байна?

    Ж.ЭРХЭС
    Эх сурвалж: News.mn
  • Голуудын ус үерийн түвшинг 10-30 см-ээр давжээ
    2017 оны 5 сарын 18
    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна.
  • Фото: Каннын кино наадмын үзэсгэлэнт бүсгүйчүүд
    2017 оны 5 сарын 18
    Францын Канн хотноо олон улсын кино наадам 70 дахь удаагаа нээлтээ хийлээ. Бүрэн хэмжээний 2000 орчим киноноос кино наадмын комисс энэ удаад үндсэн шалгаруулалтанд оролцуулахаар 50 орчим киног шалгаруулан авчээ.

    Каннын анхны кино наадам Францын Номин эрэгт 1946 онд болж байлаа. Тэр үед хамгийн шилдэг найруулгатай киноны шагналыг дайны жилүүдэд зургийг нь авсан “217 номерын хүн” киноны найруулагч Михаил Ромм хүртэж байсан бол шилдэг өнгөний шийдэлтэй киноны шагналыг Александр Птушкогийн “Чулуун цэцэг” кино авч байжээ.
  • Ээжийгээ зодсон эмэгтэйг саатуулжээ
    2017 оны 5 сарын 18
    Нийгмийн сүлжээгээр өчигдөр орой согтуу бололтой нэгэн эмэгтэй настай ээжийгээ үхээч хэмээн зодож байсан бичлэг тархсан билээ.
  • Хорих ангид байгаа ялтнуудтай ар гэрийнхнийг нь яриулна
    2017 оны 5 сарын 18
    Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж буй бөгөөд 50 гаруй төрлийн үйлчилгээ нэг цэгээс авах боломжтой.
  • Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
    2017 оны 5 сарын 18
    Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан.
4670 4671 4672 4673 4674 4675 4676
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 8 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    12 цаг 20 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    13 цаг 38 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    14 цаг 38 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    14 цаг 56 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    16 цаг 22 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    17 цаг 8 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    17 цаг 11 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    17 цаг 14 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    17 цаг 30 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    18 цаг 13 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 16 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    18 цаг 21 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    18 цаг 29 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК