Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4707 4708 4709 4710 4711 4712 4713
  • Хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэв
    2017 оны 5 сарын 02
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран 28 хорооны Засаг дарга нарт “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм. Түүнчлэн хороодын Засаг дарга нарын зүгээс захиргааны зөрчлийн тэмдэглэл хэрхэн хөтлөх, практик дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагат арга хэмжээ авахад тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй санал бодлоо солилцов хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
  • Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
    2017 оны 5 сарын 02
    Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ
  • AН сэргэх үү, сэхээнд орох уу
    2017 оны 5 сарын 02
    Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг таслахгүй үргэлжлүүлэх хариуцлагатай цаг үеийн өмнө Ардчилсан нам тулж ирээд байна.

  • Эрүүгийн 4 хэргийг прокурорт шилжүүллээ
    2017 оны 5 сарын 02
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
  • Ноён уултай холбоотой шүүх хурал өнөөдөр болно
    2017 оны 5 сарын 02
    “Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас эхэлнэ.

  • Фото: “Met Gala” улаан хивсний ёслол боллоо
    2017 оны 5 сарын 02
    Anna Wintour
  • Архи зардаггүй өдөр 30 согтуу жолоочийг журамлав
    2017 оны 5 сарын 02
    “Архи, согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллаа
    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгосон байдаг. Гэтэл 2017 оны 05-р сарын 01-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 5, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, онхолдсон 1 осол бүртгэгдсэн.
    Тухайлбал:
    1. СХД-ийн нутаг Дунд нарангийн 13-р гудамжинд амины ММС strada маркийн автомашин онхолдож зорчигч 10 настай Э нарын 2 хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.
  • Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана
    2017 оны 5 сарын 02
    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогдож, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

  • Чөлөөт бөхийн 35-60 насны УАШТ болж байна
    2017 оны 5 сарын 02
    Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр ”Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.

    Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулах, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж. Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулана гэж хэллээ.

    Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөх аж. Оролцогчдын жингийн хувьд Ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана гэлээ .

    Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна.
  • Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг гардууллаа
    2017 оны 5 сарын 02
    Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров нарт гардуулж өгөв.
  • ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа
    2017 оны 5 сарын 02
    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.

    Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

    -Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

    Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Польшийн кино, театрын алдарт найруулагч Кжиштоф Занусси Монголд ирнэ
    2017 оны 5 сарын 02
    Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema” кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.

    Өдгөө 78 настай тэрбээр Польшийн хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд бүтээлүүдээрээ Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотын кино наадмын шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотын театрт жүжиг болон дуурь найруулж тавьсан байна.

    Кжиштоф Занусси 1939 онд Варшав хотноо төрсөн бөгөөд 1959 онд Ягеллоны их сургуулийн физикийн тэнхим, 1967 онд Лодзь хотын Киноны дээд сургуулийг төгсчээ. 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.

    Уран бүтээл туурвихын зэрэгцээ Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британийн Үндэсний кино урлагийн их сургууль, Колумбийн их сургууль, Ейлийн их сургууль, Калифорнийн Берклийн их сургууль, Кэмбриж, Индианагийн Нотр Дам их сургууль, Москвагийн Кино сургуульд багшилж, 10 гаруй орны 12 сургуулийн хүндэт профессор цол хүртэжээ. Мөн түүний бичсэн номнууд 10 гаруй оронд хэвлэгджээ. 1969 онд анх ”Болорын бүтэц” уран сайхны киногоороо уран бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд өдгөө телевизийн 11, уран сайхны 27 кино, мөн тооны жүжиг дуурь найруулсан гэдэг.

    Кжиштоф Занусси Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Итали, Украин, Орос, Франц зэрэг орны хүндэт медалиар шагнуулсан байна.
  • АН, МАН-ын их хурал энэ сарын 6-нд болно
    2017 оны 5 сарын 02
    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ намууд ирэх сарын 2-6-нд тодруулах учиртай. АН-ынхан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс дээр бүх гишүүнээсээ санал хураах бол МАН Бага хурлаасаа шийдвэр гаргах аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар тавдугаар сарын 6-ны 00.00 цагаас өмнө намууд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах үүрэгтэй юм. Улмаар тавдугаар сарын 11-ны дотор нэр дэвшиг- чийнхээ холбогдох материалыг СЕХ-нд өгнө.
  • Д.Отгондалай өнөөдөр тулалдана
    2017 оны 5 сарын 02
    Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.

    Өнөөдрийн тэмцээнийг нээж “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Найдуралажс Гаяантай сугалаа таарчээ.

    Д.Отгондалайгийн хувьд жингээ толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд үлдэж медалийн төлөөх хариуцлагатай тулаанд бэлтгэнэ.
  • 24 баримт: “Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд МАН бус Монголын бүлэглэл ялсан”
    2017 оны 5 сарын 02
    2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. МАН-ынхан өнөөдөр ялсан гээд баярлаад байна. Үнэндээ бол тэд ялаагүй. Монголын бүлэглэл ялчихсан. Бүлэглэл ялсан болохоор МАН-ынханы толгой нь эргээд бүтэн жил тэнэг царайлаад байна.
  • ”Номоо Солилцъё” өдөрлөг 5 дахь удаагаа зохион байгуулагдана
    2017 оны 5 сарын 02
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно
  • Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд Р.Амаржаргал бүртгүүллээ
    2017 оны 5 сарын 02
    Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийн дунд дотоод санал асуулгыг явуулахаар болсон билээ.
  • PSY шинэ цомог гаргана
    2017 оны 5 сарын 02
    PSY шинэ цомог гаргана
  • Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ
    2017 оны 5 сарын 02
    Гэхдээ албан ёсоор үүнийг нь батлаагүй билээ.

  • Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхэд үнэгүй эмчлүүлнэ
    2017 оны 5 сарын 02
    Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.



    Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

    Эдгээр хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийнх бөгөөд Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.

    БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард мөн 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсон юм.
4707 4708 4709 4710 4711 4712 4713
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    17 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    2 цаг 30 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    2 цаг 40 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    2 цаг 49 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 10 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    20 цаг 14 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    21 цаг 32 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    22 цаг 32 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    22 цаг 50 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК