-
2016 оны 6 сарын 28
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
-
2016 оны 6 сарын 28
“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж өнөөдөр БХИС-ийн сургалтын төвд Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт хэрэгжүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хээрийн бэлтгэлийн нээлт болно.
-
2016 оны 6 сарын 28
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад нийт 1051 гомдол мэдээлэл иржээ.
-
2016 оны 6 сарын 28
Төв аймгийн замд ноцтой осол гарчээ
-
2016 оны 6 сарын 28
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа эхэллээ
-
2016 оны 6 сарын 28
Сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнө 00 цагт дуусч, өнөөдрөөс зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлж байна. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох учиртай. Сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албанхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 28
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
Баянзүрх дүүрэгт - 220,130 буюу 23.8 хувь
Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу 22.2 хувь
Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь
Чингэлтэй дүүрэгт -111.022 буюу 12.0 хувь
Хан-Уул дүүрэгт -105.874 буюу 11.5 хувь
Сүхбаатар дүүрэгт -96.265 буюу 10.3 хувь
Налайх дүүрэгт -23,976 буюу 2.5 хувь
Багануур дүүрэгт -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
Бага хангай дүүрэгт -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэлтэй байна.
Нийслэлийн Сонгуулийн хороо
-
2016 оны 6 сарын 28
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө. Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 28
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.
Нийслэлийн иргэд Та бүхэн 06 сарын 29-ний өдөр буюу Лхагва гарагт 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 28
2016 оны УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу маргааш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосон. Үүргийн дагуу бүх санал авах байранд цахилгаан хариуцсан нэг хүн ажиллах юм. Хэрэглэгчтэй харилцах албаны дуудлагын төв 06 сарын 29-нд 06 цагаас 06 сарын 30-ний 08 цаг хүртэл тусгай батлагдсан графикийн дагуу ажиллана. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцлагатай жижүүр болон сонгуулийн санал авах байруудыг хариуцан ажиллаж байгаа хүмүүс шаардлага гарвал төв штаб дээр байрлах компанийн хариуцлагатай жижүүрт 342695 дугаарын утсаар мэдээлэл өгөх юм.
Санал авах өдөр дараах бэлэн байдалд ажиллана. Үүнд:
Бүх түгээх төвүүд өөр өөрийн ажлын байран дээр хариуцлагатай жижүүрийг 06 сарын 29-ний 06 цагаас 06 сарын 30-ний 09 цаг хүртэл хугацаагаар томилон ажиллуулна. Хариуцлагатай жижүүр нь видео камертай өрөөндөө байрлана
Хариуцлагатай жижүүр сонгуулийн хэсгийн хороод, санал авах байруудын байршил, холбогдох хүмүүсийн утсыг бэлэн байлгаж шаардлагатай үед холбоо барьж ажиллана
Сонгуулийн ерөнхий хороонд хаалттай ТП-710-д 400 кВА чадалтай явуулын дизель станц байрлуулах бөгөөд ЗТТ болон реле хамгаалалтын хүмүүс жижүүрлэнэ
Аваар саатлын үед цаг алдахгүй байх үүднээс Түгээх төвүүд овор ихтэй сэлбэг материалыг урьдчилан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд дээр эсвэл хадгалж болох цэгүүдэд тараан байршуулах ажлыг зохион байгуулна
Сонгуулийн өдөр үүрэг гүйцэтгэх Түгээх төвийн ажилтнууд нь бүгд дүрэмт хувцсаа өмссөн байх ба ажлын газрын үнэмлэхийг үргэлж биедээ авч явна
Хариуцсан дэд станц, шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, найдвартай ажиллагааг хангах үүднээс аваарийн нөөц материалыг бэлтгэх, урьдчилан сэргийлэх болон трассын дагуух үзлэг шалгалт хийх ажлыг түгээх төвүүд хариуцан зохион байгуулна
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ажлын зохион байгуулалт
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд сонгуулийн хэсгийн хороодын санал авах байруудыг хариуцаж ажиллах ажилтнуудыг томилсон байна
Болзошгүй үед хэрэглэх аваарийн нөөц материалыг бэлтгэсэн байна
Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сонгуулийн хэсгийн хороодын санал авах байрыг хариуцаж ажиллахаар томилогдсон ажилтнууд сонгуулийн санал авах байрны ойролцоо газарт байрлаж тодорхой цагуудаар ээлжилж ажиллахаар зохион байгуулна.Тэдгээр нь ажлын газрын үнэмлэхийг үргэлж биедээ авч явна
Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс санал авах байруудад томилогдсон хүмүүс сонгуулийн өдрийн өглөө 7:00 цаг гэхэд өөр өөрийн хариуцсан байран дээр очсон байна
Санал авах байруудад жижүүрлэхээр Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс томилогдсон ажилтнууд нь цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд өөрийн болон харьяа түгээх төвийн хариуцлагатай жижүүрт мэдээлэл өгнө. Тухайн байр ганцаараа тасарсан уу, зэргэлдээх объектууд хүчдэлтэй эсэхийг тодруулж мэдээлнэ
Тухайн сонгуулийн санал авах байрны дотоодод цахилгааны тасалдал гарвал сонгуулийн хэсгийн хорооны холбогдох ажилтантай уулзаж зөвөлгөө өгөх, цахилгаанчныг компанийн болон түгээх төвийн хариуцлагатай жижүүртэй холбож өгөх үүрэг гүйцэтгэнэ
Сонгуулийн санал авах байр хүчдэлгүй болсон үед цахилгаанчингүй газар бол байрны дотор шитэнд үзлэг хийх ажлыг диспетчерийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно
Шуурхай ажиллагааны явуулын бригад хүрэлцэн ирэх хүртэлх хугацаанд хэрэв боломжтой байвал цахилгаанчингүй санал авах байранд мотор асаах, автомат сөхөх зэрэг ажлыг диспетчерийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно.
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
-
2016 оны 6 сарын 28
Ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас болгоомжил
-
2016 оны 6 сарын 28
Захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй. Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллана.
-
2016 оны 6 сарын 28
Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож, 9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэв. Цэвэрлэгээний үеэр зам дагуу үүссэн шороо, барилгын хог хаягдлыг ачуулан, гэрэлтүүлгийн шонд наасан зарыг хуулж, хогийн сав, хайс хашлагыг угаасан.
Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажилласан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа шугам сүлжээ, барилга угсралтын ажлаас үүссэн хог хаягдлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас цэвэрлүүлж, талбайг нөхөн сэргээлгэсэн байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ийн зүүн, баруун салбар төлөвлөгөөнд заагдсан байршлуудын хог хаягдал, овоолсон шороо, хаягдал бетон зэргийг ачсан бол Ус сувгийн удирдах газар Их монгол улсын гудамж ундын усны хамгаалалтын бүс дагуу хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийж идэвхитэй сайн оролцлоо.
Мөн УБЦТС, УБДС-ууд өөрийн байр болон гадна орчны цэвэрлэгээнд ажилчдаа бүрэн оролцуулсан. АСЕМ-ийн ажлын хэсгүүд хариуцсан гудамж талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж дүүргүүдэд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах үүрэг өглөө. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 28
УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганыг Мягмар гарагт хаана
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.06.24-ний өдрийн хурлаар батлав.
2016 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
06 дугаар сарын 28-ны Мягмар гарагт 09.00 цагаас:
Хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох;
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалт.
-
2016 оны 6 сарын 28
Зургадугаар сарын 28-ны 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хааж байгаа. Гудамж талбайд байршуулсан сурталчилгааг буулгаж, хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, нэр дэьшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглосон билээ.
Тэгвэл фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд хувийн аккаунт, хаягаар сурталчилгаа хийж болох уу, хувь хүний пост, жиргээг сурталчилгаанд тооцох уу гэсэн асуулт гарч байгаа юм. Бид энэ талаар СЕХ-ноос тодрулахад:
-Бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний хаягаар сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй гэсэн хариу өглөө.
Мөн сайтуудын мэдээллийн доор сэтгэгдэл үлдээх хэлбэрээр нэр, хаягаа нууцлан хар, цагаан Пи Ар хийх магадлалтай тул сэтгэгдлүүдийг хааж байгаа юм.
-
2016 оны 6 сарын 28
1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.
Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна. Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ. Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа. Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ. Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг. Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.
-
2016 оны 6 сарын 28
Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ-11” буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ.
Тодруулбал, дээд түвшний уулзалтад ажиллах хүсэлтэй жолооч нар энэ сарын 30-ныг хүртэл бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжтой юм байна. Улмаар шаардлага хангасан жолооч нартай гэрээ байгуулан долоодугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллах аж.
-
2016 оны 6 сарын 28
6-р сарын 28
7 цаг 50 минут
Зөөврийн хайрцгаар өнөөдөр санал хураана
Нийгэм
Өнөөдрөөс эхлэн зарим иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авч эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авна гэж заасан байгаа.
Тодруулбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас болон, дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан иргэдийн саналыг маргааш зөөврийн хайрцгаар авч битүүмжилнэ гэсэн үг. Ийнхүү санал авахдаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, тэдгээрээс санал авах чиглэл, хуваарийг гаргана. Үүний дараа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авах юм. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах, сонгогчийн сонголтод нөлөөлөхийг хориглох юм. Мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар тухайн иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн, эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн, ажиглагч байхыг хүлээн зөвшөөрөх юм байна.
Ийнхүү иргэдийн санал авахдаа Сонгуулийн тухай хууль зөчрсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.1-1.5 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.
Д.ЖАРГАЛ
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757
1 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
103.229.120.167АЖИЧНЫ РАИОНЫ УНАГАН ИРГЭН • 6 сарын 28. 8 цаг 03 минут
ХЯТАД СПИРТ НАЙРУУЛЖ АРД ТҮМНИЙГ АРХИН ДАЛАЙД ЖИВҮҮЛЖ БАЙГАА, ДАН ХАР БИЗНЕСҮҮДЭЭР ДАГНАСАН ХАР МӨРТ Гаваагийн БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧНЫГ Л БИТГИЙ СОНГООРОЙ ХАН-УУЛЧУУД ХАТАН ТУУЛЧУУД МИНЬ ЭЭ. МОНГОЛЫН МААНЬ ТӨР ЦЭВЭР АРИУН БОЛОГ.
• Хариу бичих • Шэйрлэх
Шинэ мэдээ
“Чингис хаан Гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ
6 сар 27. 21:50
Б.Баатархүү: МАН-ын удирдлагуудын яриаг эвлүүлж гүтгэсэн гэх 2 этгээдийг шалгаж байна
6 сар 27. 19:44
ЕХ-ны дараагийн Дээд хэмжээний уулзалтын товыг хэлэлцэнэ
6 сар 27. 18:26
Хүүхдээ наршихаас сэргийлээрэй
6 сар 27. 18:14
Панамын сувгийн өргөтгөл нээгдлээ
6 сар 27. 18:10
Үхэхээсээ урьд хийх ёстой арван зүйлс
6 сар 27. 18:04
Ази тивд хамгийн олон саятан амьдардаг
6 сар 27. 18:00
Хүүхдэд тариа зөв тарих арга /бичлэг/
6 сар 27. 17:56
Мансууруулах бодисоос хамааралтай 29 сая хүн байна
6 сар 27. 17:45
“АСЕМ-11” уулзалтын үеэр ажиллах жолооч нарыг бүртгэж байна
6 сар 27. 17:41
Дэлхийн гуравны нэг Шанхайн байгууллагад элслээ
6 сар 27. 17:37
Цагдаа нар албаны бэлэн байдалд шилжлээ
6 сар 27. 17:35
Сэвхээ арилгая гэвэл
6 сар 27. 17:28
Барби шиг болох гэхдээ 14 мянган ам.доллар зарцуулжээ
6 сар 27. 17:28
Монгол Кардашъяны гэр бүлийг танилцуулж байна
6 сар 27. 17:23
Их аваргатай зоог барих “мөрөөдөлтэй” дуучин С.Марта хаана явна вэ
6 сар 27. 17:20
Панда ихэр зулзага төрүүлжээ
6 сар 27. 17:15
ОниГоо: Атлантын далай ба сөнөсөн тэнгисийн үүсэл
6 сар 27. 17:15
Сонгуулийн санал авах байруудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийлээ
6 сар 27. 17:12
30 мянга гаруй иргэн гол ус гаталж сонгуульд саналаа өгнө
6 сар 27. 17:10
Хятад эмч нар зүрхийг цээжинд нь буцаан оруулах мэс засал хийжээ
6 сар 27. 17:07
Жүжигчин Ц.Ганзориг: “Маск” продакшинд надаас гадна дөрвөн бөө байгаа
6 сар 27. 17:05
Зөвхөн Дээгийд зориулагдсан содон дээл
6 сар 27. 17:02
ОХУ-аас Египетэд далавчит пуужинтай хөлөг бэлэглэлээ
6 сар 27. 17:00
Мафийн толгойлогчийг 20 жил хайсны эцэст баривчилжээ
6 сар 27. 16:58
Ханьдаа
6 сар 27. 16:52
Мехико хотын ойролцоогоос арслан зааны чулуужсан яс олджээ
6 сар 27. 16:52
Өнгөрсөн бүхнээ дурслаа ...зүүд мэт санагдлаа
6 сар 27. 16:49
Азийн хөрөнгө оруулалтын банк 24 шинэ гишүүнтэй болно
6 сар 27. 16:44
Буурал талын жижиг суурин бодол дунд тодорно
6 сар 27. 16:40
-
2016 оны 6 сарын 28
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно.
-
2016 оны 6 сарын 28
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.